Н.Жаргалцэцэг: Энэ оны долоон сараас томоохон худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгож эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 02

Татвар төлөгчтэй харилцах газрын татварын Улсын байцаагч Н.Жаргалцэцэгтэй НӨАТ-ын баримтын тухай ярилцлаа.


-       НӨАТ хууль саяхан шинэчлэгдсэн. Ямар өөрчлөлт орсон бэ?

-       НӨАТ-ын хууль шинэчлэгдэн найруулагдсанаас хойш  шинээр нэг зүйл орж ирсэн.  Тухайлбал, НӨАТ төлөгч, суутган төлөгч гэж хоёр ангилах болсон. НӨАТ төлөгч гэдэг нь эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч юм. Энэ нь урамшуулалд хамрагдах боломжтой. Урамшуулал нь сугалааны болон буцаан олгох гэсэн хоёр хэлбэрээр олгогддог. Сугалааг сар бүрийн худалдан авалт хийсэн үнийн дүнгийн найман оронтой кодоор явуулж байгаа. Буцаан олгох хэлбэр гэдэг нь НӨАТ суутган төлөгчөөс худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан олгох хэлбэр юм.

-       Иргэд баримтаа бүртгүүлэхээр “ААН” илгээгээгүй байна гэж зарим тохиолодолд гарч ирдэг. Энэ нь ямар учиртай вэ?

-       Суутган төлөгч буюу бизнес эрхлэгч хувь, хүн хуулийн этгээд нь бараа үйлчилгээгээ борлуулаад иргэдэд баримт өгснөөс хойш 72 цагийн дотор баримтыг нэгдсэн системд илгээх ёстой. Илгээгээгүй тохиолдолд “ААН илгээгээгүй байна” гэсэн төлөв гарч ирж байгаа юм. Мөн сугалаагаа буруу оруулах буюу үнийн дүнг нь зөрүүлж оруулснаас ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирнэ. Хэрэв баримтаа буруу оруулсан бол тэрийгээ устгаад дахин бүртгүүлэх боломжтой.

-       Хэрэв тухайн аж ахуй нэгж баримтаа илгээгээгүй бол ямар нэгэн хариуцлага тооцох уу. Энэ тухай иргэд хаана хандах вэ?

-       Илгээгээгүй тохиолдолд хэрэглэгч нар гомдлоо 18001288 гээд татварын лавлах утасны 3 дугаарын НӨАТ-ын гомдол хүлээж авдаг утсанд хандаж болно. Мөн харъяа дүүргийнхээ татварын хэлтэст өргөдөл гомдлоо мэдүүлэх боломжтой. Эдгээр газрууд нь гомдлыг хүлээж аваад хуулийн дагуу арга хэмжээ авна. Илгээгээгүй удсан байвал татварын тухай хуулийн 75-р зүйлээр хариуцлага тооцож байгаа.

-       НӨАТ-ын сугалааны хонжвор хэрхэн явагддаг вэ?

-       Сугалааны хонжворыг сар болгоны гурав дахь долоо хоногийн ням гаригийн 19 цаг 30 минутаас Боловсрол телевизээр шууд дамжуулж байгаа. Сар бүрийн 1-31-ны хооронд бүртгүүлж, баталгаажуулсан баримтаар сугалааг явуулдаг. Авсан хэрнээ баримтаа бүртгүүлээгүй бол сугалаанд орохгүй. Энэ тухай www.ebarimt.mn сайтад дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Шагналын хувьд Сангийн сайдын баталсан журмаар явагддаг. Эхний гурван оронтой цифр таарахад 20 мянган төгрөг, түүнээс цааш тохироход шагнал нэмэгдээд явах болно. Найман оронтой бүх код таарсан тохиолдолд супер шагналын эзэн тодорно.

-       Сугалаанд хожсон тохиолдолд баримт заавал байх шаардлагатай юу?

-       Сугалааны тохирол явагдаагүй тохиолдолд баримтаа хадгалах шаардлагатай. Учир нь иргэн таны хожсон сугалаа 500 мянган төгрөгөөс дээш байх юм бол баримтынхаа эх хувьтайгаа татварын ерөнхий газар ирж, өргөдөл өгөн баталгаажуулах ёстой. Хэрэв сугалаа явагдаад ямар нэгэн шагнал хожоогүй бол баримтаа устгаж болно.

-       Иргэдээс НӨАТ холбоотой ямар гомдол зонхилж байна?

-       Түрүүн хэлсэнчлэн ААН илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй байх, баримт олгохгүй байна гэсэн гомдол ирж байгаа.  Эдгээр ирсэн гомдлыг нэгтгээд харьяа  газар луу нь хандаж шийдэж байна. Эргээд гомдол гаргасан иргэн лүү холбогдож хэрхэн шийдсэн тухай нь хэлж байгаа. Энэ оны нэг сараас хойш иргэд НӨАТ-ын баримтад анхаарлаа хандуулах нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс хамгийн их ирж байгаа нь “баримт өгөхгүй байна гэсэн гомдол” зонхилж байна.

-       Бизнес эрхлэгч байгууллагуудын ажилтан өөрийн бүртгэлээсээ НӨАТ баримт олныг бүртгүүлэх тохиолдол гарсан уу. Үүнд ямар нэгэн хяналт тавьж байгаа юу?

-       Үүнд анхаарч ажиллаж байгаа. Байгууллагууд руу манайхаас “баримтыг худалдан авагчид нь цаг тухай бүрийд нь өгөх ёстой” гэсэн албан тоот хүргүүлсэн. Баримт баталгаажуулах нь тайлангаар гарч байгаа болохоор ямар хүн хэчнээн баримт бүртгүүлсэн нь харагдана. Одоогоор нэг байгууллагын баримтыг олноор бүртгүүлсэн тохиолдол гараагүй.

-       Нарантуул зах гэх мэт худалдааны төвүүд хэзээ төлбөрийн баримт олгож эхлэх вэ?

-       Аж ахуй нэгжийг цахим төлбөрийн системд холбуулах, НӨАТ-ын баримтыг олгож хэвшүүлэх ажлыг манайх 2016 оноос олон үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Одоо төлөвлөгөөний дагуу холбогдоогүй газрыг холбуулах, холбогдсон хэрнээ баримтаа өгөхгүй байгаа байгууллагуудыг баримт олгож хэвшүүлэх ажлыг хариуцсан байцаагч нар эрчимтэй хийж байна. Төвлөрсөн зах худалдааны төвүүдийг цахим төлбөрийн системд холбуулахын тулд Нийслэлийн засаг даргатай хамтарсан санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд нийслэлийн үйлдвэр худалдааны төв, Нарантуул зах гэх мэт газруудын удирдлагуудтай уулзаж төлөвлөгөө гаргаж байгаа. Санамж бичгийн хүрээнд захирамж тушаал гарна. Захирамжийн хүрээнд дүүргийн засаг дарга нар, МХЕГ, холбогдох төрийн байгууллагууд хамтарч цахим төлбөрийн баримтад холбох ажлыг хийж байна. Энэ оны долоон сараас томоохон худалдааны төвүүд цахим төлбөрийн баримтад холбогдоно гэж тооцоолж байгаа.

-       Зарим дэлгүүрүүд мах, хүнсний ногоо гэх мэт килограммын бүтээгдэхүүнд төлбөрийн баримт өгдөггүй. Энэ тухайд?

-       Тухайн бизнес эрхлэгч хувь хүн, байгууллага ямар ч бараа бүтээгдэхүүн зарж байсан бүх тохиолдолд төлбөрийн баримтыг олгох ёстой. Тухайлбал, килограммын бүтээгдэхүүн, хувцас бараанд. Хэрэв таны худалдан авсан зүйлд төлбөрийн баримт өгөхгүй байвал дээр дурдсан 18001288 дугаарын утсанд хандах хэрэгтэй.

-       НӨАТ-ын баримт хэвлэх машиныг авч чадахгүй байгаа байгууллагууд бий. Эдгээр байгууллагуудад хандсан ямар ажил хийж байна вэ?

-       Баримт хэвлэх машины үзэсгэлэн худалдааг татвар төлөгчдийн өдрүүдээр зохион байгуулсан. Аж ахуй нэгж тэдэн төгрөгийн үнэтэй төхөөрөмж тавих боломжтойг нь тооцоолсон. Мөн төхөөрөмжгүй байлаа гэхэд баримтыг интернетээр өгөх боломжтой. Төлбөрийн баримтыг яаж өгвөл бизнес эрхлэгч болон иргэдэд хүндрэлгүй байх тухай сургалт зөвлөгөөг өгч байгаа. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jamuh(202.9.40.220) 2017 оны 06 сарын 03

Ard tumen aj ahuin negj 2 oo hagaralduulsan shou

0  |  0
Зочиn(202.9.43.72) 2017 оны 06 сарын 03

Suglaanii tohirld itgelgui bn aa yag yas burtglee tulgah bolomj alga

0  |  0
zochin(139.5.218.127) 2017 оны 06 сарын 03

зарим нэг дэлгүүрийн баримт тоо үсэг нь бараг харагдахгүй, принтерийн хор муу байхийн.Зарим нэг нь томоос том ямарч хүнийн нүдээр хараад уншигдахаар байхад зарим нь маш жижиг хараа муутай хүн яагаад ч харахааргүй байхийн.Нэг хэмжээтэй стандартай болгомоор юмаа

0  |  0
зочин(124.158.126.45) 2017 оны 06 сарын 03

Гэр хорооллын дэлгүүрүүд бол огт өгдөггүй манайх тийм юм хэвлэдэггүй гээд цаашаа хараад зогсож байгаам чинь

0  |  0
saraa(103.23.51.4) 2017 оны 06 сарын 03

3 4 r horoololiin hunsnii zah batimt ugduggui

0  |  0
Яагаад(103.26.195.86) 2017 оны 06 сарын 02

Metromall hudaldaanii toviin hunsnii zah yereesee barimt ogohgui ban tegsen mortloo end barimt olgoj baina gesen bcihig naaldaastai bh yum. Bas haruul altai hothonii 102r bairnii delguur yereesee barimt ogohgyi bna. Hunsnii 4r delguur bolj ogvol barimtaa ogohgyi bnaaaa

0  |  0
Ee ee(182.160.34.211) 2017 оны 06 сарын 02

Noyon pizza-gaas pizza avsan chini barimt ni burtgegdtsen bn gej garaad bsan shal baliar umnuud uursduu unshuulchihaad avaad irdeg um bnle

0  |  0
Zochin(202.9.43.143) 2017 оны 06 сарын 02

Narantuulinhan yah ve jijig garuud ter mashin bolon selbeg zardag hvmvvsees ebarimt avbal goyoo kkk

0  |  0
Zochin(66.181.184.111) 2017 оны 06 сарын 02

Humuusee barimt ugduggui gazraas yum hudaldaj avahaa bolichih tegeed l boloo

0  |  0
иргэн(43.242.243.220) 2017 оны 06 сарын 02

Петровис баримт өгдөг мөртлөө бүртгүүлэхээр аж ахуйн нэгж нь илгээгээгүй байна гээд байх юм.5 сарын бүх баримт нь орохгүй байна.Яах ёстой вэ?Бид хамаг мөнгөөрөө шатахуун авч байна.Бараг хоолны мөнгөө хасч байж авч байхад ийм байж болохгүй шдэ.

0  |  0
zochin(202.21.106.105) 2017 оны 06 сарын 02

Zahiin gadaa zogsdog naimaachdiin barimtiig yaaj shiideh n sonin bn amidrald awtsaldahgui yum l bitgii hiigeesei

0  |  0
Top