”Wallmart”-ыг хоёр центнээс болж шүүхэд өгөв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 02

АНУ-ын Пинсильвани мужийн оршин суугч, тэтгэврийн хөгшин Мэри Бак худалдагч эмэгтэй хоёр цент алдаж тооцсоных нь төлөө Wallmart-ын сүлжээг Шүүхэд өгчээ. The Daily Mail сонинд энэ талаар мэдээлсэн байна. Шүүх эмгэний хүсэлтийн дагуу шалгалт явуулж худалдагч эмэгтэйн гэм буруутайг тогтоосон бөгөөд нэхэмжлэл гаргасан эмэгтэйд 100 ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. 

Тус өдөр эмгэн ойролцоо орших сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлээд гарахад худалдагч 98 центийн тасалбар өгчээ. Эмгэн гэртээ харьж, тасалбараа хармагцаа нэг ам.доллар төлөөд хариулт аваагүй гэдгээ санасан байна. Ингээд дээр өгүүлсэн хэрэг үүджээ. 98 центийн үнэтэй, дэлгүүрийнхний хувьд “гай болсон” бүтээгдэхүүн нь хагас боловсруулсан зайдас байсан гэнэ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top