“TBC-2MC” онгоц тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч гэмтэл авсан

2017 оны 06 сарын 02

ОХУ-ын “RA-2099G” бүртгэлийн дугаартай “TBC-2MC” маягийн хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд үзүүлэх нислэг үйлдэхээр Чингис хаан Олон улсын нисэх буудлын зурваст гүйлт хийх үедээ тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч далавч, дугуйндаа гэмтэл авсан болно.

ОХУ-ын нисгэгчтэй экипаж, Ерөнхий зориулалтын агаарын тээврийн тасгийн ажилтнууд тус агаарын хөлөгт үзүүлэх нислэгийн бэлтгэл хангаж ажиллаж байсан. Онгоц зурвасаас гарах үед хүн бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Зурвасаас онгоц гарсан шалтгааныг тогтоохоор Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба шалгаж байна.

Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
алтанцом(103.212.117.98) 2017 оны 06 сарын 02

дарваан хар эрдэнэтийн луйварчин ганбат инегийн дарга гахай хочтой бямбасурэн нарыг зайлуул/////// нисэхийг казиночид мэргэжилгуй боловсролгуй бадамжунайгийн эруугийн ертенцеес челеелье

0  |  0
CV(66.181.188.245) 2017 оны 06 сарын 02

NUGUU HUURUU DARVAAN HAR DAVHIJ OCHIHGUIIIN BHDAAA.

0  |  0
Top