АТГ 2017 оны тавдугаар сард 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

2017 оны 06 сарын 03

Авлигатай тэмцэх газар 2017 оны 5 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж  5 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Өнгөрсөн сард тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт эрүүгийн 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 23 хэргийг шийдвэрлэн одоо 42 хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байна. Мөрдөн байцаалт явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг давамгайлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top