Бид энэ удаа уншигч та бүхэнд Спинингийн спортын талаар мэдээлэл өгөхөөр “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлдтэй ярилцлаа.
Спинингийн спортын талаар танилцуулаач?
- Спинингийн спорт бол дэлхийн төвшинд хөгжөөд 25 жилийн нүүрийг үзэж байгаа спортын төрөл юм. Анх эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн чиглэлээр хөгжиж байсан бол орчин үед урлаг, энтертаймент, шоу болтлоо хөгжсөн байна. Манай Улсын хувьд сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Монголд хоёр жилийн өмнө спинниг буюу эргэлтэт дугуй гэж мэдэдгүй байсан. Ямар нэгэн фитнессд спинингийн дугуй байхад тухайн хүмүүс төдийлөн спинингийн ойлголт байдаггүй байсан. Одоо бол нийслэлийн хэмжээнд 40 гаруй “Спиннинг фитнесс” үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө орон нутагт ч мөн адил, Дархан , Эрдэнэт, Хэнтий гэх мэт.
Таны хувьд хэдэн оноос хойш энэхүү спорттой холбогдох болсон бэ?
- Миний хувьд 2015 оны 5 сарын 25-нд “Спинингийн эргэлтэт дугуйн холбоо” гэж байгуулж байсан. Байгуулагдсанаас хойш бид багагүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Ерөнхийдөө эрүүл мэнд, чийрэгжүүлэлт талаасаа, илүүдэл жинтэй хүмүүс, стерээсээ тайлах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх гэх мэт олон талаасаа хүмүүс спинингээр хичээллэж байгаа.
“Спинингийн эргэлтэт дугуйн холбоо”-ны талаар яривал?
- Манай холбооны зүгээс “Спининг давалгаа” хэмээх фистивалыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Өнгөрсөн жил 5 сарын 28-нд спининг давалгааг хийж байсан. Анхных гэхэд амжилттай болсон. Энэ жил өмнөх онтой харьцуулахад илүү өргөн хүрээтэйгээр фестивалиа амжилттай зохион байгууллаа.
Тус фистивалын үеэр ямар арга хэмжээ зохион байгуулагдсан бэ?
- Бид “Спининг давалгаа” арга хэмжээний үеэр өөр бусад спининг клубуудыг уриалж, үйл ажиллагаагаа танилцуулж, спинингийн спортын давуу талыг олон нийтэд сурталчилсан урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсан.
Бидний гол зорилго нь нэг дор нэгдэж, нэг үзэл санаатайгаар энэ спортыг хурдацтай хөгжүүлэх, цаашлаад Ази болон Дэлхийн тавцанд гарах юм.
Энэ жилийн хувьд нийт хэдэн фитнесс клуб хамтран зохион байгуулсан бэ?
- 2016 онд таван клуб нийлээд 90 орчим дугуй засаж өдөрлөг зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд зургаан клуб нийлээд илүү өргөн хүрээтэй хийхээр төлөвлөж 16 метр тайзтай, 300 дугуй засаж фестивалиа зохион байгуулсан. Нийт 2000-д хүн хүрэлцэн ирсэн томоохон арга хэмжээ боллоо.
Урлаг соёлын арга хэмжээний хувьд?
- Хар сарнай Амраа, Ч.Бат-Эрдэнэ гавьяат, Камертоны Ганаа, гэх мэт хүмүүс хамтран ажилласан.
Фистивалын онцлох үйл явдал нь юу байв?
- Анх удаа хөл бөмбөгийн талбай руу урт лимүзинг оруулсан, “Би жингээ хасмаар байна” тэмцээний ялагчдаа тодруулсан. Нийт 27 оролцогчдоос хасагдах журмаар яваад 10 оролцогч үлдсэн. Энэ үдшийн гол тоглогчид бол тэмцээнд оролцсон хүмүүс байлаа. Энэ хүмүүс 50 хоногийн дотор ямар хурдан өөрчлөлт үзүүлж болдог, эрүүл мэнддээ хэрхэн анхаарч болдог гэдгийг үзүүлсэн юм.
Үүнээс гадна бид анхлан хичээллэгчдийн дунд буюу сонирхогчдын дунд тэмцээн зохион байгуулж ялагчдаа нэг сар үнэгүй спинингээр хичээллэх эрх бэлгэлсэн, ирсэн бүх зочид доо холбооны лого тэмдэгтэй футболк тарааж спинингийн хичээл орсон байгаа.
Тэмцээний ялагч хэдэн кг хасч чадсан бэ?
- Тэргүүн байранд орсон оролцогч 24 кг хассан. Хоёрдугаар байранд орсон хүн 23 кг, удаах байранд орсон хүн 21,5 кг хасаж чадсан.
Спинингийн спортын давуу тал нь юу вэ?
- Ерөнхийдөө спинингийн спорт биеийн бүх хэсгийг жигд ажлуулдаг. Фитнесс хэсэгчилж ажлуулдаг, спининг бол бүх хэсгийг нэгэн жигд ажлуулдаг л гэсэн үг. Цаг хугацааны хувьд маш их хэмнэлттэй. 45 минутаас -1.30 минутын хугацаанд л энэ спортоор хичээллэхэд хангалттай. Нэг цаг хичээллэхэд 800-1200 кл.калор шатаадаг. Энэ нь 10-15 км зам гүйсэнтэй тэнцдэг гэсэн үг. Ийм өндөр ачааллыг ганцхан цагийн дотор авдаг.
Ямар нэгэн шилбэ гуя бүдүүрэх гэсэн ойлголт байхгүй. Энэ спортоор хичээллээд сар болоход л үр дүн нь мэдэгддэг. Жишээ нь 80кг хүнтэй хүн нэг сарын 30 хоногийн 24 өдөрт нь хичээллэе гэж бодоход 10кг хасах бүрэн боломжтой.
Биеийн аль хэсгээр өөх зузаан, бүдүүн байна, аль хэсгээр илүүдэл жинтэй байна тэр хэсгээр нь илүү их шаталт өгч байдаг. Энэхүү спортоор хичээллэж байгаа хүн хурдтай, тэсвэр тэвчээртэй, хүчтэй болдог. Мөн сонсгол, бүжгийн эвсэл гээд маш олон давуу тал бий.
Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Бидний хувьд энэ фестивалыг жил болгон зохион байгуулна. Энэ сарын сүүлээр спинингийн клубуудын дунд бэсрэг наадам зохион байгуулах, найман сард шинэ салбараа нээх, есөн сард гадагшаа явж тоглолт хийх гэсэн төлөвлөгөөтэй байна.
Спинингийн тоглолт хийнэ гэж байна?
- Дэлхийн Улс орон бүрт өөр өөр хөгжиж байгаа. Жишээ нь Европт хип хоп чиглэлээр хөгжиж байна. Азид энтертаймент чиглэлээр буюу хөл гар шиддэг үзүүлбэртэй гимнастик тал руу гаа хөгжчихсөн байдаг. Монголд үндэсний урлагаа оруулсан биелгээ, хөөмий, амьд хөгжим зэргийг хослуулан орчин үеийн урсгал гаргаж ирж урлаг болгон хөгжүүлэхийн төлөө судалгаа хийгдэж бага багаар хэрэгжүүлээд явж байна.
Спинингийн спортын хөгжил дэвшилд шүүмжлэлтэй тал нь юу байна вэ?
- Миний хичээлийн ая, хөдөлгөөнүүдийг дууриаж хийж байгаа олон зөвшөөрөлгүй газрууд байна. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс л их хэцүү байна даа. Хүний хөлсөө гаргаж хөдөлмөрлөж байж хийсэн зүйлийг тэнд олигтой зааж чадахгүй худлаа халтуурдаж хиймээргүй л байгаа юм.
Өөрсдөө тархиа ажлуулж шинэ зүйл эрэлхийлж хийгээч ээ гэж хэлмээр байна.
Спортоор хичээллэх гэж байгаа хүмүүст зориулж юу гэж хэлмээр байна?
- Энэ спорт бол шинэ цагийн спорт. Энэ утгаараа маш богино хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа. Манай Улсын хүн амын 68,2 хувь нь таргалалттай гэж үздэг учраас 12-с дээш насны хүн болгон энэ спортоор идэвхтэй, тууштай хичээллэж өөрийн хүссэн үр дүндээ хурдтай хүрээрэй гэж уриалмаар байна.
Танай клубт хичээллэж эрүүл мэнд болон илүүдэл жингээсээ салах сонирхолтой байгаа хүмүүс хэрхэн холбогдож болох вэ?
- Манай "Сүлд спининг клуб" Нарны зам, Доктор авто сүлжээгийн хажууд Lux house-ын 3 давхарт байрладаг. 77771112, 99108791 гэсэн утсаар холбогдож хэрэгтэй зөвлөгөө, мэдээллээ авах боломжтой. ( https://www.facebook.com/trainersuld/?fref=ts )
Ярилцсанд баярлалаа
А.Хишигдэлгэр
Сэтгэгдэл ( 0 )