Приус машины татварыг буцаан олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар приус машины татвартай холбогдох асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Засгийн газраас 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно. Ингэхдээ нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдах хүртлэх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татварыг төлсөн нөхцөлд буцаан олгоно. Хоёрдугаарт, импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлсөн ч автомашинаа борлуулж амжаагүй байгаа компанид буцаан олголтыг хийнэ. Гуравдугаарт, дээрх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлж авто машинаа борлуулсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголт хийхийг Засгийн газраас батлах журамд тусгана” гэсэн байна. Тэгэхээр приус машины татварыг гурван төрлөөр буцаан олгох нь тодорхой болжээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.31.80) 2017 оны 06 сарын 07

ээ хөөрхий дөө юу ч хийгээд байгаан сонгуультай холбоотой ард түмний сэтгэлийг түр ч атугай эргүүлж хуурч байгаан байх даа чааваас

0  |  0
Munhbat(202.9.43.246) 2017 оны 06 сарын 06

Vgvi mon togloomtoi garuud yumaa neg hvneer bish bvhel bvten ard tvmneer tolood bhiin

0  |  0
zochin(103.26.195.219) 2017 оны 06 сарын 06

mun chi archaaguy , yu khiikh geji baygaa , yu khiji buygaa ul medegch ergeji btssan zasag yum daa, ene yawlaas chini bolji ard irged l khokhirch baydagiig medekh uu? erunkhii saydaa

0  |  0
Зочин(202.72.242.179) 2017 оны 06 сарын 06

Нэгэнт батлагдсан хуулийг буцаах төсөл боловсруулж баталвал Монгол улсд хууль хэрэг байна уу. УИХ чадамжгүй болно. Тарах хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.72.245.165) 2017 оны 06 сарын 06

нөгөө хос хөдөлгүүртэй машинууд нь яах вэ

0  |  0
Top