Хээл хахуулын хэрэгт холбогдсон гаалийн байцаагч нарт ял оноолоо

2017 оны 06 сарын 07

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан 2017.05.31-ний өдөр эхэлж 6 сарын 2,5,6-ны өдрүүдэд хуралдаж эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүхээс:

 
1. Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,
2. Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/
3. Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/
4. Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/
5. Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/
6. Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/
7. Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/
8. Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/

6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3 ,5-3,7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/
19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/
1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Хэргийг цухас сануулбал, Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулсан.

Тэднийг гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авсан хэргээр шүүсэн юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зориг(103.229.120.241) 2017 оны 06 сарын 07

Яагаад нэрийг нь нууцлаад байгаа юм бэ хийсэн хэрэг нь тодорхой бна шү дээ одоо төв шуудангийн гаалийн байцаагч нарыг шалгах хэрэгтэй 10 кг ачаанаас татвар аваад дээрээс нь задлаад л барааг нэг бүрчлэн барьж үзээд л өлөнтөөд шуналтай шуламнууд

0  |  0
Ger xoroolliinxon(103.229.121.251) 2017 оны 06 сарын 07

ХӨӨРХИЙ МУУ АВИЛГАЧИН ЧАПАКУУД БАРИГДАЖ ДЭЭ. АТГ САЙН БАЙНА

0  |  0
Sonirhogch(73.39.19.170) 2017 оны 06 сарын 07

Uchirgui neriin nuutsaldag ni bas yamar uchirtai yum bol? Edgeer shiitguuleed bgaa uls chin gaaliin zovhon jaraahainuud ni bgaa yum bishuu? Avilgaliin zagalmailsan etseg, eh akuluud ni haichiv?

0  |  0
jjj(203.91.115.41) 2017 оны 06 сарын 07

зарим хүмүүс юмаа мэдэж ойлгож бичмээр б.а аа таны төлсөн тэр 50 доллар чинь тээвэр зуучдаа өгсөн зардал шүү дээ ийм юм бичиж байгаа хүн чинь бусдыг нь яаж ялгаж салгаж ойлгох вэ дээ

0  |  0
Зочин(211.238.85.2) 2017 оны 06 сарын 07

Одоо каргоныхныг шалгах хэрэгтэй. Яагаад гэвэл явуулсан газраас төлбөрөө хийчихээд байхад монголд ирсэн хойно ачаа олгохдоо дахин төлбөр авдаг. Саяхан америкаас ачаа ирэхэд 1 хайрцагнаас 15000 төгрөг хурааж авсан. Бид тэндээ 1 хайрцагт 50$ төлөөд ачуулсан байхад. Гааль дээр хайрцаг тус бүрээс 15000-20000 авдаг нь зөв юум уу? Ямарч тасалбар өгөөгүй.

0  |  0
Зочин(211.238.85.2) 2017 оны 06 сарын 07

Гаалийнхан арай дэндүү байсан.

0  |  0
Top