Америкчууд “Facebook”, “Twitter” ашиглан төр засгийнхаа эсрэг нэгдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 08

Эдийн засгийн талаар баримталж буй төр засгийнхаа бодлогыг  америкчууд эсэргүүцэж эхэлжээ. Америкчууд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хийхийг эсэргүүцэж, ядуурлыг багасгахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм. Энэхүү эсэргүүцлийг дэмжигчид нийгмийн сүлжээгээр холбогдох замаар эвлэлдэн нэгдэж байгаа ажээ. Тэд өөрсдийн уриа үгэн дор нэгдэх хүмүүсийг одоо ч хайсаар байгаа бөгөөд уриа нь “Бид ажил мэргэжил, нас хүйс өөр, итгэл бишрэлийн өөр хэлбэрүүдийг дэмжинэ. Бид бол олонх. Бид бол 99 хувь. Тиймээс бид цаашид хүлцэнгүй байхыг хүсэхгүй байна” гэсэн үгтэй юм байна. Олон нийтэд нөлөөлх чадвартай хүмүүсээс Их Британийн Radiohead хамтлаг, кино найруулагч Майкл Мур, жүжигчин Сьюзен Сарандон, нэрт эрдэмтэн, олон нийтийн зүтгэлтэн Ноам Хомски нар энэхүү эсэргүүцлийг дэмжиж байгаа ажээ.  

 

С.Төгөлдөр


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yu(150.129.142.198) 2017 оны 06 сарын 08

mongonii toloo hunseer hun aldag hun chanar muuddag niigem

0  |  0
Top