Сэлэнгэд Туул голын сав газарт иргэд алт ухаж байна

Админ | Zindaa.mn
2017 оны 06 сарын 08

 Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг, Туул голын сав, Зүрийн ар гэдэг газар иргэд алт ухаж байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа талаар Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэл түгээгээд байна. Туул голын эрэг дээр иргэд сүүлийн гурван жил алт ухжээ. Энэ талаар аймаг, сумын удирдлагуудад мэдээлэл өгч, гомдол гаргадаг ч таслан зогсоож арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн байна. Энэ талаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээс тодрууллаа.

Орхонтуул сумын нутаг, Туул голд алт олборлож байна гэж та мэдээлэл гаргажээ. Ямар хүмүүс ингэж Туулын эргээс алт олборлоод байдаг юм бэ?

- Олон жил болж байна. Эндээс өөр ч олон газар иргэд алтны зориулалтаар газар ухаж байгаль орчинд хохирол учруулж байна. Туул голыг ухаад сүйтгэж байна. Нутгийн малчид гомдол гаргадаг ч хүлээж авдаг хүн алга. Намайг олон нийтийн сонорт хүргээд өгөөч гээд малчид хэлж байгаа. Тиймээс би сошиалаар хандаад сууж байна. Энд амьдарч байгаад нүүгээд явсан айлын хүүхдүүд, залуучууд алт олборлох зорилгоор газар ухаж байгаа. Ямар ч зөвшөөрөл бичиг, баримт гэж байхгүй. Аймаг руу, Хөтөлийн цагдаа руу малчид хандаад ерөөсөө арга хэмжээ авдаггүй. Дээрх газар нь “Урт нэртэй” хуульд хамрагдаад зөвшөөрөл нь цуцлагдсан газрууд байгаа юм. Хайгуул хийгдээд нөөц нь тогтоогдсон газар. Тиймээс иргэд энд ирж алт олборлож байна.

 - Алт олборлож байгаа хэчнээн хүн байна бэ?

 - Тодорхой тооны арав гаруй хүмүүс л байдаг. Одоогоор долоон хүн байна. Удахгүй наадам, баяр ёслол, амралт зугаалга болохоор идэвхтэй ухаж эхэлдэг. Ажиллаж эхлэхээрээ Экскаватор машинаа чирээд л ирцгээдэг. Зунаас эхлээд 11 сар хүртэл  ухаж байгаад явцгаадаг. Энэ газар сүүлийн гурван жил ухаж байна. Туул голын савд, энэ газраас гадна Тоорой мод, Цагаан давааны нуга, Хужиртын гол гээд газруудад иргэд алт олборлох зорилгоор газар ухаж, байгаль орчинд хохирол учруулж байна. Туул голыг бохирдуулж байгаа энэ явдлыг зогсоох шаардлагатай. Холбогдох байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны удирдлага анхаарал хандуулах хэрэгтэй байна.

     Байгаль орчиндоо санаа зовсон Т.Өсөх-Ирээдүй харцага ийм мэдээлэл өгч байна. Дулааны улиралд ийнхүү гэр барьж, машин техник хэрэгсэл ашиглан  Туул голыг ухаж, алт олборлож байгаа ажээ. Туулын усанд алт угаах, угаасан шороогоо голд асгаснаас тасалдахад хүрчээ. Иргэд ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн, машин техник ашиглан байгальд орчинд халтай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ мэт алт олборлох зорилгоор байгаль орчинд хохирол учруулж буй олон газар бий. Энэ бүгдэд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, аймаг, сумын удирдлагууд онцгой анхаарал хандуулах шаардлага байгаа юм байна. Энэ талаар манай цахим хуудас үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх юм. 

 

 
 

Т.Амараа

ZINDAA.MN

Гэрэл зургийг Т.Өсөх-Ирээдүй харцагаас авав.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.181) 2017 оны 06 сарын 09

Чухал мэдээлэл байна БОЯам энэ асуудлыг зогсоогоочээ. Нутаг орондоо хайргүй дарга нарыг ажлаас нь халах хэрэгтэй. Хувьдаа яаж ашиг олохов гэж бодохоос өөр бодолгүй ажлаа хийдэггүй нөхдөөс салахгүй бол хайран эх орон минь ухсан нүх овоолсон шороо хордож ширгэсэн сайр боллоо!

0  |  0
zochin(103.26.195.219) 2017 оны 06 сарын 08

MSAN-YNKHAN 60 TERBUMAA BODOOD ZAW ALGA, OYUNKHOROLMAA TA KHUDLAA PR KHIIGEED YAWAKHYN ORONFD AJLAA KHIIGEECHEE

0  |  0
mendee (202.9.41.209) 2017 оны 06 сарын 08

za ene odoo dendej bna oo. arga hemjee avaasaidaa. tuul goliig mini hamgaalah hairlah hun bna uu

0  |  0
ЗОЧИН(202.9.42.168) 2017 оны 06 сарын 08

ТӨРИЙН ТОЛГОЙ АЖИЛЛАХАА БОЛСОН ШҮҮ ДЭЭ ХАХУУЛ АВЧ ТӨРИЙН СУУДЛАА ЗАРХААС ӨӨР ЮМ ХИЙХЭЭ БОЛЬСОН БНА.

0  |  0
яам(202.9.41.209) 2017 оны 06 сарын 08

Оюунхорол юу хийж байна аа. Энэ даварсан нинжаа нарыг зохицуулаачээ. Арай дэндлээ. Байгаль орчны асуудал монголын эмгэнэл боллоо. шүү_ мөнгөний төлөө эх орноо үнэхээр хайрлахгүй байна.

0  |  0
Top