29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа

2017 оны 06 сарын 09

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top