ОХУ-ын эрүүгийн элементүүд улс төрийг бужигнуулж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

ОХУ-ын улс төрд орохоор санаархаж байгаа улстөрч, бизнесмэнүүдийн дунд “Бүгд найрамдах” уншуулж байсан этгээдүүд хэдэн арваараа байгаа талаар хойд хөршийн "Ведомости" сонины өчигдрийн дугаарт бичжээ. Хулгай, дээрэм, танхай, залилан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг хэрэгт буруутгагдаж байсан этгээдүүд сүүлийн үед улс төр сонирхох нь эрс нэмэгдэж, янз бүрийн намуудаас сонгуульд нэр дэвших арга зам эрэлхийлж эхэлсэн талаар мэдээлжээ. Хууль ёсоор тэдгээр иргэд сонгуульд өрсөлдөх эрхгүй бөгөөд сонгуулиас наана шүүхээс буруугүй болох нь тогтоогдсон тохиолдолд л оролцох боломжтой юм. Сонин энэ удаа “Яблоко” болон “Зөв үйлс” намын “гэмт хэрэгтнүүд”-ийн нэрийг нийтэлж төвдсөн байна. “Яблоко” эвслээс асуудалтай 13 хүн байгаа юм байна. Эдгээрээс Сергей Грачев авлига, Сергей Ковалев үндэсний эв нэгдлийн эсрэг суртал ухуулга явуулсан, Александр Симон бусдын нэр төрд халдсан, гүжир гүтгэлгэ хийсэн хэргээр ял сонсжээ. Намын дарга С.Митрохин нь харин гишүүдээ улстөрийн зорилгоор яллуулсан гэж үзэж бөөн бухимдал явж байгаа аж.   

“Зөв үйлс” намд болохоор бүр ч “хүнд гар”-ууд байна. Чеченийн Ачхай Мартан мужийн дарга байсан Шамиль Бураев Орос даяар шуугиан тарьсан сэтгүүлч Анна Политковскаягийн үхэлд буруутгагдаж байжээ. Намаас нь түүнийг буруугүй гэж байгаа ч Шүүх албан ёсоор буруугүйд тооцоогүй байгаа гэж ДЯЯ-наас гаргаж өгсөн баримтад дурдсан байсан гэнэ. Тус намын Николай Алешин, генерал Вадим Орлов нарын гишүүд дээрх жагсаалтад багтсан байна.

Михайл Жириновскийн тэргүүлдэг Либерал ардчилсан намаас ч ийм хүмүүс тодорсон нь “Аэрофлот”-ын менежер Н.Глушковын орголтыг зохион байгуулалцсан хэрэгт унаж байсан Андрей Луговой, Подольскийн махны комбитаттай холбоотой хэрэгт холбогдон залилангийн хэрэгт буруутгагдсан Игорь Павлов нар.    

Түүнчлэн Оросын Коммунист намаас 10 хүн, “Шударга Орос” намаас гурван хүн жагсаалтад багтсан байна. Эрх баригч “Нэгдмэл Орос” намаас нэр дэвших хүсэлт ирүүлсэн Башкирын Дээд Шүүхийн шүүгч Михайл Тарасенко, Залуучуудын хөдөлгөөний удирдагч Никита Иванов, “Дээд эрх баригчид” хэмээх санааг анх гаргасан гэгддэг Юрий Шалыганов нар мөн жагсаалтад багтсан атал ямар хэргээр шүүгдсэнийг нь бичээгүй байна. Намаас нь тодруулах гэтэл татгалзсан гэнэ. Шүүгдэж байсан гишүүдийн талаарх мэдээллийг гадагшлуулахгүй байх хүсэлтийг тавьж сонины редакцид тавьж байсан гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байсан ажээ. Учир нь энэ мэдээлэл нь өнөөгийн төрийн өндөрлөгт буй улстөрчдөд зарим талаар хохирол учруулж болзошгүй юм. Тухайлбал, эрүүгийн элемент гэгддэг Евгений Ройзманыг шүүснээс болж Кремлийн удирдлага Михайль Прохоровын хооронд маргаан дэгдсэн, улмаар Н.Прохоровын огцрох шалтгаан болж өгсөн гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байсан билээ.     

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(110.70.55.115) 2017 оны 06 сарын 10

manaid ch adilhoon hunii ami tasalj yabsan c,erdene ardchilsan namiin tolgoid zalarsan

0  |  0
зочин(202.179.25.245) 2017 оны 06 сарын 09

НАМ нэртэй ГЭМТ БҮЛЭГ Гишүүн нэртэй Гэмт хэрэгтэнгүүд бол манайд амь бөх оршисоор л байна дөө

0  |  0
Зочин(66.181.180.59) 2017 оны 06 сарын 09

Орост бол санаа зоволтгүй ээ. Путин ах хүний эрх нтр гэж ёсорхохгүй. Нам дарна. Манайд бол хэцүү дээ. Бие биенийхээ барьцаанд, хэн алнийгаа гэхэв, тэгээд лидер ч үгүй улс юм чинь.

0  |  0
Тэнгэр(59.153.114.231) 2017 оны 06 сарын 09

Манайд байдал бас адилхан байгаа. Зарим нь өөрсдөө эрүүгийн хэрэгтэй байсан, зарим улс төрч нь эрүүгийн нөхдийг бүлэглэл болгон зангидсан, аавын очоогүй ч эрүүгийн болон бусад хуулиудыг санаатай зөрчдөг потенциалны эрүүгийн элементүүд төрийг бужигнуулж байгаа шүү дээ. Бүүр байчихаад болохгүй бол элчин сайд энэ тэрээр томиглоод хээв нэг явж байгаа шүү. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол мөнгө, ялангуяа бохир мөнгөний нөлөөлөлд төрийн эрх мэдэл орших болсоор удлаа.

0  |  0
Top