Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “Иргэн танд зөвлөе” нээлттэй хаалганы өдөрлөг хоёр өдөр Сүхбаатарын талбайд боллоо /2017 оны 06.09-06.10/. Энэхүү өдөрлөгийн үеэр “Малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг эрчимжүүлэх аян”-ын нээлт боллоо. Тус аяныг нээж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэллээ. “Малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг эрчимжүүлэх аян”-ын хүрээнд шилмэл мал амьтны үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд “Тайшир өргөө” ХХК Норвегийн сүүний улаан үхэр, махны эделбай үүлдрийн хонь, “Нүүдэлчин” ХХК мах, сүүний монбеларид үүлдрийн үхэр, “Монгол Женетик сервис” ХХК махны суффолк үүлдрийн хонь зэргийг олон нийтэд танилцуулж оролцов.
“Иргэн танд зөвлөе” нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж, Мах сүүний анхдугаар аяны хүрээнд зах зээлийн үнээс хямдаар үйлдвэрлэгчид махны худалдааг зохион байгуулав.
ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр хөх хотод зохион байгууллагдах монгол хятадын экспо 2017 үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэх, заавар зөвлөгөө өгсөн байна
Сэтгэгдэл ( 0 )