Цахим үйлчилгээний тулгуур хүчин зүйлсүүдийг тодорхойлов

2017 оны 06 сарын 12

Төрийн үйлчилгээг эрхлэгч төрийн байгууллагын 30 гаруй албаны хүмүүс Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт 06 дугаар сарын 06-нд цуглаж, иргэд, бизнес эрхлэгчдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах шийдлийг боловсруулах дугуй ширээний уулзалт хийлээ. 

Энэхүү уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа цахим засгийн төслүүд, цахим засгийг бүрдүүлэгч хүчин зүйлс, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцож, төрийн цахим үйлчилгээг амжилттай нэвтрүүлэхэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай дэд төслийн саналыг Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтран гаргав. 

Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Ухаалаг засаг төслийн багийн ахлагч Петер Силарски, Дэлхийн банкны мэдээлэл, харилцаа холбооны ахлах зөвлөх Себастиан Фоо, мөн банкны мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зөвлөх Г.Энхболор, Ухаалаг засаг төслийн зохицуулагч Ч.Нургул, төрийн зарим байгууллагын албаны хүмүүс оролцлоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top