Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд JCI GARDEN нээгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулган өнөөдөр өндөрлөж байгаа билээ. Чуулганы үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь JCI GARDEN төсөл байв. JCI байгууллагын үндсэн зорилтуудын нэг нь тухайн улсын нийгэмд тустай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явдал байдаг. Тэгвэл JCI Монгол байгууллагаас олон улсын гишүүн байгууллагатай хамтран энэхүү төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд JCI GARDEN байгуулжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт байрлах 0.5 га бүхий талбайд JCI байгууллагын Ази, Европ Африк, Америк гэсэн дөрвөн бүсийг төлөөлүүлж, тэдгээрийн онцлогийг харуулсан 12 жил бүхий хүслийн хайрцаг байгуулсан байна. Мөн хайрын сандал, саравч, урлагийн тоглолт хийх боломжтой тайз, JCI цаг, хүндэтгэлийн самбар гэсэн хэсгүүдээс бүрджээ.

JCI GARDEN төсөлд JCI Монгол байгууллага болон түүний 13 салбар байгууллагуудаас гадна эдгээр салбаруудтай эгч дүүсийн холбоотой JCI DAEGU DALSEO, JCI DAEGU PALGONG, JCI HAMAN, JCI KOWLOON, JCI JEJU, JCI SEEOGWIPO, JCI SEOUL, JCI SEACHANGWON, JCI GUDEOK, JCI WONJU, JCI GWANJU HANAM, JCI KITAKYUSHU гэсэн 12 салбар байгууллагын гишүүд гар бие оролцсон байна.

Төслийн нээлтэд эдгээр гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд JCI байгууллагын Японы Ерөнхийлөгч төслийн багийнханд баяр хүргэн 63 сая иень бэлэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top