Ихэнх нутгаар гантай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

 Цаг уур орчны шинжилгээний газар энэ сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тоймыг танилцууллаа. Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 50-59 градус болж халжээ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруугаар 34-49 градус, Томоохон голын хөндий болон говийн нутгаар 60-68 градус хүрч халсан байна. Шөнөдөө ихэнх нутгаар 0-8 градус хүйтэн, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр болон говийн нутгаар 1-12 градус дулаан байжээ.

    Ихэнх нутгаар гандуу, бороо хургүй байгаа ажээ. Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар тунадас ороогүй ороогүй нь ган болоход хүргэжээ.

Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар дунджийн орчим, Баян-Өлгий, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Хэнтийн зарим сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна. Сүүлийн 30 жилийн цаг агаарын тоон мэдээнд үндэслэн олон жилийн дунджийг тооцоолон гаргадаг юм. Энэ сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 70 орчим хувьд буюу Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Булган, Орхон, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар тунадасгүй, гантай байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top