Тэд гарт барьдаг бамбай биш

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оны эхний хагас жилийн байдлаар найман удаагийн ой хээрийн түймэр гарч, өмнөх оны мөн үеэс найм дахин өссөн байна. Мөн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа учир 2017 оны зургаадугаар сарын 12-30-ныг хүртэлх хугацаанд аялах, уулын алхалт хийхийг түр хориглолоо.

Дээрх шийдвэрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга захирамжилсан байна. 

ЗАХИРАМЖ:

 

 Ниргэсэн хойно нь хашгирав

Монголчуудын дунд "Ниргэсэн хойно нь хашгирав" гэсэн мэргэн үг байдаг даа. Богд-Уулын түймэртэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын гаргасан дээрх захирамж энэ үгийн утгыг илчлэх мэт. Дархан цаазат газар Богдхан уул долоохон хоногийн дотор зургаан хэсэг газраа шатаж дууслаа. Хэсэг бүртээ 5 га, 3 га газрыг хамарч шатаж байгаа гээд бодохоор нэлээдгүй олон га газар түймэрт өртжээ. Түймрийн шалтгаан нь хувь хүмүүсийн хариуцлаггүй үйлдэл, харин хүчин зүйл нь хуурайшилт гэнэ. Шалтгаан хийгээд, хүчин зүйлс нь өчигдөр ч, өнөөдөр ч тодорхой байхад яагаад урьдчилан сэргийлж болоогүй юм бэ. Га, га-гаараа шатаж, газрын хөрсөө сэндийчсэний дараа хэчнээн сүртэй захирамж, удирдтгал гаргаад хэрэг байна уу. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, тэртусмаа Дархан цаазат газраа хянаж чадахгүй байгаа төрийн эрх мэдэлтнүүдийн гарт барьдаг бамбай нь Онцгойгийн ажилчид байсаар байх уу. Бодох л асуудал. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top