”Монгол банк”-ыг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ. 

Энэ нь Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан харьяалах зөрчлийг хянан шалгах зорилготой аж. АТГ-ын шалгалтад Монгол банк тэнцэх үү, эс тэнцэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top