"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд өөрийн хөрөнгөөр дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулах санаачлага гаргасан хүсэлтээ хотын даргад олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэсэн билээ.
Л.Чинбат хүсэлтээ гаргахдаа “Сүүлийн үед “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачлага дэвшүүлж байна. Надад зөвшөөрөл өгөөч хотын дарга аа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэсэн билээ.
Түүний энэхүү бүтээлч санаачлагыг НИТХ дахь АН-ын бүлэг дэмжин ажил хэрэг болгох, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн тохижилт, бодлого, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүсэлт хүргүүлжээ. Түүний санал ийнхүү олон нийт болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дэмжлэгийг хүлээгээд байна.
Б.Болор
Сэтгэгдэл ( 21 )
Сайхан сэтгэлтэй юмаа . Ажил нь бүтээсээ .
дэмжиж байна шинээр газар олгох хэрэгтэй Хүний хийсэн юман дээр зөвшөөрөл өгч болохгүй шүү
дэмжиж байна шинээр газар олгох хэрэгтэй Хүний хийсэн юман дээр зөвшөөрөл өгч болохгүй шүү
АН аас газар гуйгаагүй
turiin lalruud xarj bgaarai xywiinxan yu xiij buteej chadaj baigaag
demjij bna
hotiin baruun zuun zahad ni goy park baiguulaach
Дэмжиж байна, энэ хүн Нүхтийн аманд хүүхэд хөгшид салхилуулах сайхан талбай байгуулсан байдаг, итгэх хэрэгтэй
ingej avchaad daraa ni buudal bar bariad minii gazar zuvshuurul ni nadaa bna yugaa hiih ni minii dur l geed zangaa huviragchvaa chinbaa ahaa
Demjij bna iim saihan setgeltej ih hudmurch hun bna lee shu tand ajliin amjilt husie
Ardchilsan namd bayarlalaa
AH uneheer buteeen bosgolt hiih yumaa.MAH buzarlaj har oiar hiij ulsaa samrah yumm hiihees uur yum hiihgui yumaa
Ашгvй дээ. Чинбатад Баяр хvргэе
Зовшоороочээ.Унегуй хийгээд огье гэж байхад юундаа татгалзаад байдаг бнаа
usan akvariuman dotor shumbagch ongotsoor uzuuleh uilchilgee
teevriin hogjil tugjreliig buuruulhaas gadna hotoo harah uhaalag
bogd uuland juulchidad zoriulsan hongon galt tereg
tsetserlegt hureelend botanikiin gazar
tsetserlegt hureelend usan zav yavuul buruugui
agaariin bombolgonii uilchilgee mongold baidaggui parkad yumuu tsetserlegt hureelen hoeriin negend n alsiig harah zorilgoor