Саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д хэвлэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан загвар, тоогоор “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д хэвлэж эхэлжээ. Тус компани хоёр хоногийн өмнөөс эхлэн саналын хуудсыг хэвлэж эхэлсэн ба 2 сая 26000 сонгогчийн саналын хуудсыг хэвлэх ажээ. Ажлын хэсэг саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө, хуваарь гарган  ажиллаж байнгаа аж. Хуульд заасны дагуу саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа энэ сарын 23-наар дуусгавар болох юм байна. Саналын хуудас хэвлэх ажлыг МАН, АН, МАХН-ын төлөөллүүд хянаж буй ажээ. 

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top