Сэрэмжлүүлэг: Монголд Румын улсын иргэн луйвар хийж явна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

Румын улсын иргэнийг манай улсын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчлан, шалгаж байна. Түүнийг гадаад улс руу гуйвуулга хийх нэрийдлээр манай улсын иргэдийн бичиг баримтыг ашиглан, луйвар хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Сэжигтнийг Л.А гэдэг ба өнгөрсөн сарын 28-ны өдөр манай улсад ирсэн юм. 35 настай аж. Тэрбээр хууль бус аргаар олж авсан банкны төлбөрийн картын мэдээллүүдээ төлбөрийн картуудад суулгадаг байжээ. Мөн өнгөрсөн сарын 29-ний өдрөөс энэ сарын 8-ны өдрийн хооронд хэд хэдэн удаа АТМ-аас их хэмжээний бохир аргаар олсон мөнгөний гүйлгээ хийсэн нь илчлэгджээ.

Энэ мэт хэрэг гарч болзошгүй тул иргэд та бүхэн гадаад улс руу мөнгөн гуйвуулга хийхдээ анхаарал сэрэмжтэй хандахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top