Ах, дүү хоёр харамсалтайгаар амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн цаана байх Хилэм нуурын усанд 10, 15 настай хоёр хүүхэд осолдож, амиа алдсан хэрэг энэ даваа гаригт буюу 6 дугаар сарын 12-нд гарчээ. Харьяаллын дагуу хэргийг ХУД-ийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Талийгаач хүүхдүүд гэрийнхнээсээ загас үзээд ирье гэж удаан гуйсны эцэст ээжээсээ зөвшөөрөл аван, 15.00 цагийн орчимд гэрээсээ гарчээ. Хурдхан яваад ирнэ гэж хэлээд гарсан хүүхдүүд хоёр цагийн дараа гэртээ ирээгүйд гайхаж, гэрийнхэн нь тэдний араас явсан байна. Удалгүй хоёр хүү усанд осолдсоныг мэдэж, 17:40 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт болоод нийслэлийн аврах ангиас тусламж хүсчээ. 

Цагдаагийнхан болоод аврагчдыг очиход хоёр хүүгийн цогцос урсаж алга болсон байжээ. Ингээд дөрвөн цаг гаруй эрэн хайсны эцэст 21:00 цагийн орчимд аврагчид цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн тухай эх сурвалж мэдээллээ.

С.Баяр 

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН12(202.9.41.132) 2017 оны 06 сарын 14

БИ ганц хүүтэй. ГОЛ ус руу хэзээ ч явуулдаггүй. БҮР гуйгаад салахгүй бол би өөрөө дагаж явдаг.хэцүү хэцүү юм болгоныг нь хориод байх хэцүү, явуулчихаар ирэн иртэл сэтгэл түгшээстэй.

0  |  0
Otgoo(150.129.143.50) 2017 оны 06 сарын 14

Etseg ehiig n buruutgaad bh yum ter hvmvvst ta naraas ilvv hetsvv ta naraas ilvv shanalj bgaa zvgeerl emgenel ilerhiileed unguruuchih haramsahiin deedeer haramsaj tsag hugatsaag uhraamaar sanagdaj bgaa um sn amgalan boltugai gvnee emgenel ilerhiilye

0  |  0
Иргэн(66.181.179.41) 2017 оны 06 сарын 14

Өөрийнхөө үр хүүхдэд хайртай л юм ыол болохгүй зүйл хийсэн тохиолдолд алган боовны амт үзүүлж, арьс махыг нь шархиртал амтлуулж байхгүй бол ийм явдал гардаг. Өвөг дээдсээсээ алганы амт үзэж , хал үзэж халуун чулуу долоож байж л жинхэнэ хүн болношүүдээ.Одоогийн хууль цаазаар бол хүүхдийг алгадах байтугай ширүүн үг хэлбэл шоронд орох болчихоод байдаг,хэлэхгүй болохоор ийм байдалд хүрээд байх.Яалтайч билээдээ?

0  |  0
Oyun(103.26.194.31) 2017 оны 06 сарын 14

Manai etseg ehchuud daanch heneggui yuma!Ter ih us ruu nasand hureegui huuhduudiig yaaj biye daaj yavuulj chadaj ba.Bidnii urs bidnii buruugaas bolj, bidnees yavj ba!

0  |  0
X(43.242.240.122) 2017 оны 06 сарын 14

Zuvshuurul uguhiin orond etseg eh hamt yavj bolohgui baisan baihda.

0  |  0
lol(59.153.87.11) 2017 оны 06 сарын 14

um mani badmi hum

0  |  0
Top