“Их Майдар” сан иргэдийн мөнгийг эргүүлэн олгоно

2017 оны 06 сарын 14

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд “Их Майдар” төсөл гэх нэр дуулдаж сүшиг бишрэлтэй Монгол түмнийг хуйлруулаад авсан. 2016 оны эхээр эхний ээлжийн нээлтээ хийхээр төлөвлөж байсан “Их Майдар” төслийн ажлын явц зогсоод байгаа юм байна.

Сүр дуулиантай эхэлсэн “Их Майдар” төсөл зургаан жилийн турш Майдар бурханы хоёр хөл хийснээс өөр ажил хийгдээгүй нь хандив өгсөн иргэдийн бухимдлыг үүсгээд байв. Албаны хүмүүсийн тайлбараар иргэд, аж ахуй нэгжүүдээс ирэх хандивийн мөнгө төсөл гүйцэтгэхэд хангалтгүй байгаа тул “Их Майдар” төсөлд хандив өргөсөн иргэдийн хандивын мөнгийг эргүүлэн олгох шийдвэрийг төслийн удирдлагууд гаргаад байгаа юм байна.

Хандиваа эргүүлэн авах иргэдэд 2017 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөнгийг нь эргүүлэн олгох юм байна. Дашрамд дурдахад уг төсөлд 500 мянган төгрөгөөс дээш хэмжээний хандив өргөсөн 18 мянган иргэн, мөн нэлээд тооны аж ахуй нэгжүүд байгаа юм байна. Энэхүү тоогоор бол “Их Майдар” сан хамгийн багадаа 9 тэрбум төгрөгийг ард түмэнд эргүүлэн олгох болсон нь эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх таатай мэдээ юм.

 

 

 

Х.Сүрэн


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Женко(202.70.33.242) 2017 оны 06 сарын 15

Би 500-р майдар бурхантай болсон эргүүлэж мөнгө авахгүй ээ сайхан бурхан босох байхаа Женог зүгээр л няалж байна Тэр бидний мөнгийг зүгээр аваагүй бурхан бэлэглсэн ш дээ

0  |  0
ganaa(37.250.147.57) 2017 оны 06 сарын 14

Jenko luivarchin huugui mungu bosgoj ergelduulehee medelgui yahav dee be he

0  |  0
зочин(122.201.22.54) 2017 оны 06 сарын 14

Сонгуультай холбоотой Их Майдар төслийн мөнгөний асуудал яригдаад эхэлсэн тул гал унтраах арга Сонгууль болтол буцааж байгаа харагдаж оноо авах арга Сонгууль өнгөрмөгц л больчихно Харж л байя даа

0  |  0
lll(103.10.22.37) 2017 оны 06 сарын 14

handiv ugsun irged huu bodoj avah heregtei kkkk

0  |  0
zochin(66.181.182.196) 2017 оны 06 сарын 14

Ene bol irgediin mungiig ergeldvvlj ashig olson luivar bn sh te

0  |  0
Top