Сэрэмжлүүлэг: Аяллаар явахдаа могойноос болгоомжлоорой

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

Энэ жил могой ихтэй байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Гадаадын нэгэн иргэн Говь гурван Сайханаар аялж явахдаа могойд хатгуулжээ. Хатгасан могой нь хортой байсан учир гар нь  хавдан, цус нь бүлэгнэж эхэлсэн байна. Аймгийн эмнэлэг очиход эмч гарыг нь 13 хатгаж цоолон зүсч, хавдрыг нь буулгаж, хорыг гадагшлуулах гэж оролджээ. Улмаар цус нь тогтохгүй байсан байна. Өвчтөнийг Улаанбаатар хот руу шилжүүлж, яаралтай тусламж үзүүлсний үр дүнд цусыг нь тогтоожээ.

 Манайхан хөдөө гадаа их аялдаг. Тиймээс дээрх жишээнээс үүдэн хүүхэд багачуулдаа могой гэж ийм амьтан байдаг, таарвал огцом хөдөлгөөн хийхгүй аяар холдож явах ёстой гэж зааж анхааруулаарай. Хатгуулсан тохиолдолд хөдөлж болохгүй, хөлөөр нь явуулахгүй өргөж зөөж эмнэлэгт хүргэх ёстой аж. Хэрэв тэгэхгүй бол хор хурдан биеэр тардаг байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top