Төрийн алба хаагчид хар тамхины хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Сүүлийн үед төрийн цагдаа хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл тархаад буй. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн иргэн саатуулагдсан. Эдгээр иргэдийн дунд гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан. Тэдний дотор 1988 онд төрсөн Улаанбаатар хотын харьяат, ХУД-ийн Замын цагдаагийн албанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан Б байсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл цагдаагийн байгууллагын ажилтан хар тамхины хэрэгт холбогдсон тохиолдлоос гадна төрийн албан хаагч энэ төрлийн хэрэгт холбогдсон таван ч хэрэг гарсан байна.

 Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон таван төрийн албан хаагчийг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгааг мэдээлжээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оюутан(202.21.116.2) 2017 оны 06 сарын 15

Спиртын төрлийн ундаа мансууруулах бодисын бүлэгт багтддаг л даа. Төрийн зарим албан хаагч нар орой болгон архидах юм. Зайсанд бол бүр их. Энэ ариун явдал юм уу.

0  |  0
Зочин(202.9.41.78) 2017 оны 06 сарын 15

Цагдаа нараа гэж луйварт гаршсан нөхдүүддээ. Шууд л цагдааг нь бичээчдээ заавал бусад дөрөв нь гэж яахын цагдаагаас айгаад байгаанмуу цагдаагийн хөлсний бичээч болцорсон уу С.Баяраа? Зусарч хог вэ?

0  |  0
Top