Амьдрахад хамгийн таатай хот

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

"Economist Intelligence Unit" байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн амьдрахад хамгийн таатай хотоор Австралийн Мельбурн шалгарчээ. Тус байгууллагаас хийдэг ийм шалгаруулалтанд Канадын Ванкувер хот өмнө нь олон удаа шалгарч байсан аж. Канадын хот одоо дөнгөж гуравдугаарт орсон бөгөөд хоёрдугаар байрт Австрийн Вена хот орсон байна.  Өнгөрсөн хоёрдугаар сард явагдсан судалгааны үед "Economist Intelligence Unit"-ийн мэргэжилтнүүд Мельбурныг хоёрдугаар байрт оруулж байжээ.   

Жагсаалтын эхний аравт Канад Австралийн хотууд олноор орсон байна. Торонто, Калгари хот дөрөв, тавдугаарт орсон бол Австралийн Перт, Аделаид хот найм, есдүгээрт оржээ. Европын хотуудаас Венагаас гадна Хельсинки л хамгийн таатай хотын жагсаалтын эхний аравт багтсан байна.

Тус байгууллагын мэргэжилтнүүд дэрхийн хамгийн таатай хотуудыг шалгаруулахдаа дэд бүтэц, тогтвортой, тайван байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, Урлаг соёл, боловсролын түвшин гэсэн таван үндсэн үзүүлэлтийг харгалздаг аж.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top