Хүний биеийн хэсгийг хадгалж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Либерийн цагдаагийн газар нас барсан эмэгтэйн цогцсыг ямар нэгэн шашны зан үйлд ашиглах гэж байсан 10 гаруй этгээдийг баривчилжээ. Баривчлагдсан этгээдүүдийн нэгний Мериленд муж дахь гэрээс цогцсыг олсон байна. Одоо эмэгтэйг гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоох ажил явагдаж байгаа юм байна. Энэ улсад шашны зан үйл хийхийн тулд бусдыг хөнөөх тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Мөн улс төрийн байр сууриа дээшлүүлэхийн тулд хүний биеийн хэсгийг хадгалдаг мухар сүсэг ихэд дэлгэрсэн байдаг аж. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top