О.Баасанхүү: Приусны татварыг эсэргүүцсэн иргэнээ ”зандалчилах” гэж байгаа нь мунхаг хэрэг

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

УИХ-ын гишүүн О.Баасанхүү приусны татварыг эсэргүүцэж өөрийн машинаа шатаах гэж оролдсон иргэнд Эрүүгийн хуулийн 177 буюу "зандалчилах" гэсэн хэргээр зүйчлэн цаазаар авах ял сонсох боломжтой байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Улмаар "LIVE CHALLENGE"-д нэгдэхийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Буянгийн Жаргалсайхан нарт уриалсан юм. Тэрбээр “Приус машинаа шатаасан нөрөх яасан саваагүй юм бэ. Шатаасны оронд хүнд бэлэглэсэн нь дээр шүү дээ. Приусын татварыг нэмэх санаачлагыг гаргасан хүн эсвэл Нямдорж ахад бэлэглэ. Нэг талаасаа би тэр хүнийг өрөвдлөө. Нөгөө талаасаа буруу үйлдлийг нь эсэргүүцэж, буруутгаж байна. Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийг төр хариуцна. Татвар нэмсэн нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Бидний буруутай үйлдлээс болоод нэг хүн ял үүрэх ёсгүй. Ийм ноцтой байгаа учраас тэр хүнийг цаазаар авах ялд битгий унагаач ээ гэж хүсмээр байна. Тэр хүн ард түмний төлөө л тэмцэж байсан. Би өөрөө гүтгүүлж байсан болохоор гүтгэх ялын тухай мэднэ” хэмээлээ.  


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.180) 2017 оны 06 сарын 16

татвар нэмэгдлээ гээд нэмсэн өртгөөр приус авсан иргэд л хохирох юм дөө, татвар авахыг нь болиулсан бол татварын мөнгийг нь ч гэсэн буцаачихмаар юм аа даа

0  |  0
үнэн(123.151.42.50) 2017 оны 06 сарын 16

Хүний амь хөнөөсөн алуурчид,ичих булчирхайгүй авилгалчидаа цаазаар авч чадахгүй байж ёстой балайрах юмаа

0  |  0
Top