Эх орон минь шатаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Архи пивоныхоо шилийг хээр хөдөө хагалаад хаяахгүй байхыг анхаарна уу. Хуурайшилттай үед шил өвсөнд хамгийн амархан авалцаж гал гаргадагбайна!!!

Сүүлийн өдрүүдэд улс төрийн уур амьсгал ширүүн, түүгээр амьсгалсан монголмууд бүр ч ширүүн, ухаан санаа нь "шатаж" байгаатай зэрэгцээд эх орон маань мөн адил шатаж байна.

Өнөөдөр Монгол орны зургаан суманд ой хээрийн түймэр асаж байна. Үүн дээр дархан цаазат Богдхан уулын түймэр гээд бодоод үзэхээр эх оронд минь энд тэндгүй түймэр асаж байна гэсэн үг. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн түймэр нийслэлд 15, 12 аймгийн 43 суманд 73 удаа гарчээ. Үнэхээр харамсалтай. 

Зарим нь одоо ч унтраагүй, Богд ууланд гарсан түймэр ассан хэвээрээ байна. Онцгой байдлын гал унтраах ангийн аврагчид хэдэн өдөр нойр хоолгүй амралт чөлөөгүй ажиллаж байгаа ч гал түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа юм. Тэгвэл Төв аймаг болон Хэнтий аймагт ой хээрийн түймэр дэгдлээ.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтийн Өмнөдэлгэр, Сэлэнгийн Ерөө, Булганы Тэшиг зэрэг суманд ой хээрийн түймэр асаж байна. Түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд ажиллаж буй битүү их модтой, бартаа ихтэй, зам туулж түймрийн голомтод хүрэхэд хүндрэлтэй байгаа аж.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрханд 2 хоногийн өмнө түймэр гарчээ. Түймэр асч буй оргилд машинтай очих боломжгүй тул нэг хүн хоёр хувин ус бариад талдаа 6 км газар туулж хүрч байгаа аж.  

Гарсан түймрийн ихэнх нь иргэдийн хайхрамжгүй буруутай үйлдлээс болжээ. Багахан хувь нь хуурайшилт ихтэйгээс үүссэн гэнэ. Мөн иргэд хөдөө гадаа явахдаа архи пивоныхоо шилийг хагалаад хаяаснаас болж, хуурайшилттай үед өвсөнд хамгийн амархан авалцаж гал гарч байгаа гэнэ.

Эх орноо иргэд өөрсдөө галдан шатааж үнсэн товрог болгоод байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Гал түймрийн 86-90 хувь нь иргэдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс буюу татсан тамхины ишээ бүрэн унтраадаггүй, шүдэнз зурах, ил гал түлэх зэргээс үүдсэн байдаг аж. Ийнхүү иргэдийн хайхрамжгүй байдлаас болж ногоон бүст буюу ноён өндөр хайрхануудад гал түймэр асч, Монгол орны маань онгон дагшин байдал үгүй болж байна

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.226.83.151) 2017 оны 06 сарын 17

mongol ulsiin gazar nutgiin 70-% tsoljson gedegtee sanal neg baidag.mongoliin toriin buruu bodlogiin gai ene yum.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 06 сарын 17

mongol oron saihan bolohiin tuld mongol hunii uhamsariig deeshluul!soyolgui buduuleg zavaan bohir mongol hun busdad zerleg hun met haragdaad bna.

0  |  0
ооо(182.160.36.155) 2017 оны 06 сарын 16

монгол хүн өөрөө онцгүй шүү дэээ

0  |  0
Отгоо(202.9.43.150) 2017 оны 06 сарын 16

Татсан тамхиа бүрэн унтраах

0  |  0
t(103.9.90.66) 2017 оны 06 сарын 16

tiim shuu, hagarhai shil heer gadaa bitgii hayarai, baigaag ni tuuj tseverleh heregtei

0  |  0
Top