Хурдан удмын адуугаа хулгайд алдахаас болгоомжил!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Малын хулгайн гэмт хэрэг гарсаар байгааг цагдаагийн газраас анхааруулж байна. Ялангуяа, хурдан удмын адуу хулгайд алдагдах нь элбэгших болжээ. Иймээс малчид, уяачид хурдан морио хулгайд алдахаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Цагдаад бүртгэгдэж, эрэн сурвалжлагдаж байгаа зарим адууны талаарх мэдээллийг доор хүргэж байна. Эдгээр адууг үзсэн, харсан хүн байвал холбогдох утас руу мэдээлэхийг хүсье. 

Улаанбаатар хотын ХУД-ийн Өлзийт хорооллоос 2014 оны 8 дугаар сарын эхээр таван тооны адуу алдлаа

Байршил: Улаанбаатар , Хан-Уул , Өлзийт хороолол
Зүс: Сартай хээр
Тамга: уйлан
Тоо толгой: тав

Содон шинж тэмдэг

Буруу зөв гуян дээрээ цагаан үсэн задгай уйлан тамгатай улаан хээр хязаалан үрээ, хээр халзан шүдлэн, сартай хээр шүдлэн, хул зээрд хоёр даага

Хэнтий аймаг Биндэр сум Номгон гэдэг газраас хоёр хул морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг хэлсэн хүнд өндөр шагналтай. 

Байршил: , 2-р баг Номгон
Зүс: Сартай хул саарал морь, сартай жижиг хул морь
Тамга: Ширээтэй сар нартай дөл
Тоо толгой: хоёр

Содон шинж тэмдэг
Сартай том хул саарал морь нь зөв талынхаа гуян дээр ширээтэй сар нартай дөл тамгатай.

Утас: 99951515, 98116700, 98150505

Багануураас 2012-08 сард Хонгор азарга алдсан. Олж өгвөл 5.000.000₮ шагналтай.

Байршил: Улаанбаатар , Багануур
Зүс: Хонгор азарга
Тамга: Дан саран дэвсгэртэй 3н нүдний чандмань тамга
Тоо толгой: нэг

Содон шинж тэмдэг
Багануураас 2012-08 сард буруу талруугаа унжсан дэлтэй,жижигхэн биетэй, ширээтэй галтай чандмань тамгатай хонгор азарга алдсан тул олж өгч туслана уу? Баттай сураг гаргаж, олж өгсөн хүнд 5.000.000 төгрөгний шагналтай. Мэдээллийн нууцыг чандлан хадгална.

Утас: 98466639

Төв аймгийн Сэргэлэн сумаас 2015-06 сард зээрд морь алдлаа.

Байршил: Төв , Сэргэлэн , Салхийн паркаас
Зүс: Зээрд морь
Тамга: Хөндөлтэй зуузай тамгатай
Тоо толгой: нэг

Содон шинж тэмдэг
Төв аймгийн Сэргэлэн сумаас 2015-06 сард хөндөлтэй зуузай тамгатай зээрд морь алдлаа. Баттай сураг гаргаж олж өгсөн хүнд шагналтай. Утас: 91911697

Орхон-Баян-Өндөр сумаас 2016-05-26-нд 1 тооны Хүрэн морь алдсан.

Байршил: Орхон , Баян-Өндөр , Оросын булаг 
Зүс: цоров цагаан, сартай Хүрэн морь
Тамга: Зөв гуяндаа хойшоо харсан Саран тамганы хажууд онги тамгатай
Тоо толгой: нэг

Содон шинж тэмдэг
Орхон-Баян-Өндөр сумаас 2016-05-26-нд Зөв гуяндаа хойшоо харсан хүрээтэй онги тамгатай, засмал дэлтэй, хөхөл сойлгогүй, цоров цагаан, жижигхэн сартай, зөв талын гуяны дотор хасан дээрээ цагаан мэнгэтэй Хүрэн морь алдсан тул сураг гаргаж олж өгсөн хүнд шагналтай.                                                                                      
Утас: 99351154, 99352181, 95361616

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.28.7) 2017 оны 06 сарын 16

Юун дэмий юм бичдэг юм бэ, монголчууд бүгд уяач болчихсон юм уу

0  |  0
Top