Үндэсний их баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг өнөөдрөөс энэ сарын 27-ныг хүртэл дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авахаар болжээ. Өнгөрсөн жилүүдэд худалдаа эрхлэх зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог байсан бол энэ оноос иргэдэд ч өгөх болсон байна. Ингэхдээ худалдаа эрхлэх хүсэлт ирүүлсэн иргэдийн борлуулах бүтээгдэхүүнд шинжилгээ хийх аж. Харин хуушуур борлуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгох юм.
Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт НМХГ-ын явуулын лаборатори, мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тогтмол хяналт тавих юм. Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг хураан авч, хуулийн дагуу торгууль ногдуулах юм байна.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Zuv, irgediinkhee eruul mended kheregtei shiidver bn
Зев буух эзэн буцаххаягтай