Согтуугаар жолоо барьж яваад маш ноцтой осол гаргажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн урд замд автомашины ноцтой осол өчигдөр гарчээ. Тодруулбал, приус маркийн хоёр автомашин уулзвар дээр мөргөлдөж, ослын улмаас гурван хүн хүнд бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очжээ. Осол болох үед тухайн автомашинуудад нийт долоон хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан мэдээлж байна. Мөн нэг автомашины жолооч нь согтуугаар хөдөлгөөнд оролцож байсан гэх ба ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан үргэлжлүүлэн үзлэг шалгалт явуулж байна гэлээ.

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.70.46.235) 2017 оны 06 сарын 16

Монголчуудын сэтгэлгээг яаж өөрчилнө дөө.Согтуугаар жолоо баривал хумаа шиг шоронд хийдэг болохоор юм.энэ согтуу хүмүүсийн золионд зүгээр мөрөөрөө яваа хүмүүс өртөж бна.

0  |  0
Jh(139.5.218.182) 2017 оны 06 сарын 16

Prius joloodson zarim orkuudaa... hot dotor hurdtai yvj boldoggui yumaa.

0  |  0
Top