Солонгос олон ангит кино үзсэн хүмүүсийг цаазаар авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Хойд Солонгосын эрх баригчид долоон хотод нийт 80 хүнийг Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэн, тэдний явуулж буй тархи угаалтад автсан хэргээр баривчлан цаазаар авчээ.

Манай улсад Солонгосын олон ангит кино бараг л суваг бүхэн дээр гарч, үзэгчдийг зурагтын өмнө уяж байгаа билээ. Тэгвэл Хойд Солонгосын эрх баригчид энэ сар гарснаас хойш долоон хотод нийт 80 хүнийг Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэн, тэдний явуулж буй тархи угаалтад автсан хэргээр баривчлан цаазаар авчээ.

Цаазаар авахуулсан иргэдийг олон ангит киноноос гадна насанд хүрэгчдэд зориулсан зураг, дүрс бичлэг, мөрийтэй тоглоомын шинж чанартай цэнгээнт нэвтрүүлгүүдийг үзсэн хэмээн буруутгасан байна. Өмнөд Солонгосын “Жонанг Ильбо” /JoongAngilbo/сонинд энэ талаар мэдээлсэн байна. Уг мэдээлэлд дурьдсанаар, эрх баригчид энэ сарын гуравны өдөр дээр дурьдсан хэрэгт буруутгагдсан иргэдийг буудан хороосон байна. Цаазлах ажиллагаа долоон хотод зэрэг болсон бөгөөд хот тус бүрт 10 гаруй хүн  цаазлагджээ. Бусдад сургамж болгох үүднээс цаазын ажиллагааг олны өмнө гүйцэтгэсэн байна. Жонанг Ильбо сонины Хойд Солонгос дахь эх сурвалжий мэдээлснээр, долоон хотын нэгэнд нь цаазаар авах ажиллагаа 10 000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд явагдсан гэсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хүмүүсийн дунд хүүхэд эмэгтэйчүүд олноороо байжээ.

Нийслэл Пхеньян хотод цаазын ажиллагаа явагдаагүй байна. Удаагийн цаазлах ажиллагаа нь Ким Жон Уныг засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн өргөн хэмжээний цаазаар авах ажиллагаа болсон хэмээн Жонанг Ильбо сонинд бичжээ. Тус улс өнгөрсөн наймдугаар сарын эхээр эх оронч дуу зохиосон хоёр хөгжимчнийг цаазаар авсан. Тэднийг зураг авалтын үеэд эрх чөлөөг хүсэмжилсэн ааш аяг үзүүлсэн гэсэн шалтгаанаар цаазалсан гэсэн мэдээлэл гарсан. Харин барууны хэвлэлүүдэд “Цаазаар авахуулсан хоёрын нэг нь Ким Чен Уны бүсгүй байсан” хэмээн хэмээн цуурч байсан юм.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.3.83) 2017 оны 06 сарын 18

Энэ бол хязгаарлах ёстой зүйл. Чингисийн цэрэг очиход Солонгосчууд үг дуугүй бууж өгч хүүхэн оронд нь өгч байсан гэдэг. Гэтэл одоо Монголчуудыг хөнөөж ялж байсан кино хийж Монголд гаргаж манай хүүхэд залуучуудыг мунхруулж байна. Үүнийг дэлгэрүүлж байгаа телевизийн эздийг гэсгээх хэрэгтэй, үздэг хүмүүсийг биш. Хүмүүст Монгол улс хэрхэн өдий болтол тогтож ирсэн, унаж босож байсан, хаанахын хэн гээчийн хорт бодлогод автсан энэ бүхнийг олн түмэнд мэдүүлэх, харуулах талаар юу ч алга, хэн ч ийм юм хийхгүй байгаагаас харийн сурталд автаж байна. Хоч ирээдүй бүүдийж байна шүү.

0  |  0
Зочин(27.123.214.117) 2017 оны 06 сарын 17

Хахаха манайд бараг хүн үлдэхгүй балрах вм байна даа.

0  |  0
зочин (66.181.176.102) 2017 оны 06 сарын 17

Новшийн улс юм даа. Эрх баригчид нь өөрсдөө ниргүүлээсэй.

0  |  0
Haaahahahha(172.104.86.63) 2017 оны 06 сарын 16

Vneheer zuw zvil hiijee hogiin kinonuudiig ni vzdeg hvmvvsiig tsaazlah ni haashaa yum gargaj bgaa tv-g haah heregtei manaid bol

0  |  0
Zochin(202.9.41.101) 2017 оны 06 сарын 16

Dvnkvv hulgaichuudbe

0  |  0
Top