ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 18

Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 24. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага
: Авахуй 
                          Суудал: 
Ус

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр та ажлаа солих төдийгүй огт танил бус үйл ажиллагааг хэрэгжүүлж чадна. Энэ өдөр бага зэргийн чөлөөт цаг гарах ба үүнийг ойр зуур аялах, найз нөхөдтэйгөө уулзахад зарцуул. Та романтик харилцаанд уусаж, хайртдаа итгэл хүлээлгэнэ. Өнөөдөр та гарамгай зохион байгуулагч байж хүмүүсийг нэгтгэж чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулан баяр ёслол зохион байгуулахыг хичээ. Гэр бүлийн бичил уур амьсгалд онцгой анхаар. Буяны ажил үйлсэд оролц. Ихэнхи хүмүүс согтууруулах ундаа, мансууруулах бодис тамхинд толгойгоо алдахаас сэргийл.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны хоол сайн хийх чадвар сайн байна. Хоол хийх нь танд нэгэн төрлийн амралт болно. Гэвч хэт идэх нь хор хөнөөл ихтэй. Урьдчилан бэлтгэж, хөргөгчинд хадгалаагүй хоол хүнс бүү хэрэглэ. Хордлого авч болзошгүй. Дасгал хийх эсвэл бүжгээр хичээллэх нь онцгой ашигтай байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр бүл, хосуудын харьцаа тун тааламжтай байна. Эцэг эх гэр, орондоо хамаг анхаарлаа тавь. Гэрээ тохижуулж, засвар хийх хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудал дээр шийдвэр гаргах хэрэггүй. Таны амьдралын бүхий л хүрээнд таагүй явдлууд хүлээж байгаа бололтой. Хайртай хүндээ өөрийгөө үнэнч, итгэлтэй болохоо харуул.


АРСЛАН (7/23-8/22)   

Ажил хэрэг өөдрөг болж, уулзалт гэрээ хэлэлцээр томилолтонд илүү их тааламжтай болно. Амьдралын их сургамж нь ойр дотныхноо хүндэтгэхэд оршино. Аялж, зугаалах, үзвэр үйлчилгээний газар очих бүхий л боломжийг ашигла. Хэрвээ та өнөөдөр хүнд мөнгө зээлдүүлбэл удахгүй мөнгөний асуудалд орно.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр танд маш таатай өдөр байх болно. Сексийн холбоо, хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан авчирна. Мөн таны амьдралд томоохон үүрэг гүйцэтгэх шинэ танилтай болох бололтой. Харин хувийн амьдралдаа сэтгэл ханамжтай байж, шинэ танилтайгаа харьцахад таатай байна. Аливаа маргаанд буулт хийх нь ашигтай шүү.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр та хүмүүстэй уулзаж нээлттэй илэн далангүй байх хэрэгтэй. Гэр бүлийн хуучин таагүй дурсамжууддаа цэг тавих хэрэгтэй. Өөдрөг үзэлтэй байхад танд юу ч саад болохгүй. Уран бүтээлийн ажлаа үзүүлэх боломж гарна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хамаатан саднуудтайгаа харьцахад хамгийн тохиромжтой өдөр. Харин үдшийг хайртай хүнтэйгээ хоёулаа өнгөрөөх нь тааламжтай. Зарим хүмүүстэй уулзахдаа амьдрал хүнд байна гэмээн гомдоллох хэрэггүй. Харин хүнд байдлаас гарах бодит аргуудыг хэлэлцээрэй.


НУМ (11/22-12/21)

Сэтгэлийн хөөрөл маш их байх өдөр. Өдрийн туршид сэтгэлийн хэт дотно халуун байдлаас болон хүйтэн хөндий болох бүхнийг амсана. Хэрвээ хүн бүр нөгөө хүнийхээ сонголтыг хүндэтгэж, сул талыг нь уучилж чадаж байвал хайрын харилцаа аяндаа бат бөх болно. Та хоёр нэг нэгийгээ нөхөж аз жаргалтай болно.


МАТАР (12/22-1/19)

Сайн өдрүүдийн нэг. Түнштэйгээ холбоо тогтоох, харилцах, гэр бүл, найз нөхөдтэйгөө идэвхтэй амарч, цэнгэхэд тохиромжтой өдөр. Өнөөдөр од гаригс хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд таатай нөлөө үзүүлнэ. Эмэгтэйчүүд шинэ халамжлагчтай болж, эрэгтэйчүүд нь бүсгүйчүүдийн анхаарлыг татах болно.


ХУМХ (1/20-2/18)

Айлд зочилж, мөн олон зочин гэртээ урих болно. Далдын хүчийг бэлэгдэх нууцлаг зүүлт, баг гэх мэтийг та бэлгэнд авах дуртай. Өнөөдөр та шинэ нөхцөл байдалд орж болзошгүй. Тэдэнд үйл явдал болон мэдээлэлд чиглэгдэхэд хялбар байх болно. Сэтгэл санаа, хийх алхам зэрэг нь бүгд эмх журамгүй байх болно. Толгой өвдөх, мартамхай хайнга болж болзошгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Гэр бүл, эцэг эх эсвэл хувийн байшингийн асуудал анхаарлын төвд байна. Зээл авах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах ашигтай байна. Гэвч цагаа олж амгалан тайван алсыг харах чадвартай байж чадвал цаашдын үр дагаврыг зөөлрүүлж чадна. Үйл явдлын хүндрэлийг хүчээр шийдэж чадахгүй. Хувийн дур булаам байдал болоод хуучин хэлхээ холбоогоо мөн ашигла. Шинэ танилуудаа олбол тэд таны төлөвлөгөө биелүүлэхэд тань найдвартай тусална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top