Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2017 оны 06 сарын 20

ЗУНЫ ЭХЭН ХӨХӨГЧИН МОГОЙ САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.6.20, Мягмар гараг
  • Билгийн тооллын: Шинийн 26
  • Наран ургах шингэх: 04.53-20.54
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top