Тоглоомын талбайд олгосон газрыг хүчингүй болголоо

2017 оны 06 сарын 20

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл уг газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож, нийслэлээс тус газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Газрын алба(182.160.35.48) 2017 оны 06 сарын 20

сонгуулийн дараа буцаан сэргээнэ

0  |  0
Top