Ахмадуудад “Насны хишиг”-ийг олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 20

 Ахмадуудад “Насны хишиг”-ийг наадмын өмнө олгох юм байна. Засгийн газрын журамд зааснаар “Насны хишиг”-ийг Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө тус тус олгохоор заасан.  Насны хишиг олгохдоо 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг, 70-79 настай ахмадад 80 мянган төгрөг, 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг олгоно.

Нийт 50 мянга гаруй ахмад настанд тэтгэмж олгох юм. Наадмаас өмнө олгохоор болжээ.

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top