Мэргэжлийн хяналтынхан иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулна уу

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

   Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны урд талбайд компаниуд хоёр ч орон сууц барихаар барилгын ажил эхэлжээ. Эхний барилга нь (урд талын барилга) барилгын ажил эхлүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч буй ажээ. Сүүлийн жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй барилгын ажил нь зогссон байна. Гэвч тус барилгыг барьж буй компани өргөх Кран төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангалгүй орхиод явсан гэж хажуу байрны оршин суугчид онцолж байна.

Өргөх Краныг буулгалгүй орхисон нь бетон хавтан унаж иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж болзошгүй байгаа талаар манай редакцад оршин суугчид хандсан юм. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн Н.Батбаяр “Энэ барилгын ажил зогсоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Кран унах, угсарсан кранаас бетон унаж иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэл үүсээд удаж байна. Анх энэ барилгын ажил эхлэхэд иргэд хүчтэй эсэргүүцсэн ч барилга баригдаж эхэлсэн. Иргэдийн нар харах эрхийг хааж барилга барихыг эсэргүүцсээр ирсэн ч нэмэр болоогүй. Гэвч одоо барилга баригдах, эсвэл үйл ажиллагааг нь бүрэн зогсоох эсэх нь мэдэгдэлгүй кран угсармал хэвээрээ иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс  энэ асуудлын талаар тодруулахад “Бидний хариуцдаггүй” гэсэн юм. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар барилгын аюулгүй байдалд анхаарал хандуулах ёстой ажээ. Иймд иргэдийн зүгээс НМХГ-т гомдол гаргасан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар барилгын аюулгүй байдалд анхаарал хандуулахыг оршин суугчдын зүгээс анхааруулж байна.


  


Н.Түвшин

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянмөнх(46.105.100.149) 2017 оны 06 сарын 22

Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.

0  |  0
Судвэрдэнэ(185.38.14.215) 2017 оны 06 сарын 22

Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.

0  |  0
huuliin tagnuyl(103.26.193.218) 2017 оны 06 сарын 21

uurhain ashiglaltiin nootsiig onoj chaddaggui taamaglaj tootsdog yum chin jenko chin barlag hiigch hun yaj huul batlah yum be

0  |  0
Баянмөнх(173.254.216.66) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Баянмөнх(193.90.12.90) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
МХЕГ(202.9.41.1) 2017 оны 06 сарын 21

Унавал яаана. Төр нь ажлаа хийх хэрэгтэй байна даа. НМХГ гэдэг байгуулллага юу хийж байна аа. Иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдал үнэхээр аюултай байна шүү. Хаана л бол хаана аюултай барилгууд байна.

0  |  0
ASa(66.181.183.88) 2017 оны 06 сарын 21

ENE MERGEJLIIN HYNALTIIN TENEGUUD HELUULEJ BJ AJILAA HIIH YUMAA..

0  |  0
Top