“Бүү ай, бүү ай”

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

Ээ бүүвэй

Ээ бүүвэй

Энгэртээ үрээ тэврээд

Эх хүн бүүвэй аялж сууна

Ээ бүүвэй

Ээ бүүвэй

Энэрэлт сэтгэлээ эвлэгээд

Ээж хүн үрээ бүүвэйлж сууна...

Харцнаас нь хайр урсаж, царайнаас нь жаргал гэрэлтэх бүсгүйн бүхий л үзэсгэлэн төгөлдрийг “Бүүвэйн. дуу” бүтээх ажгуу.

Үе, үехэн үнэгчлэх үрээ “Бүү ай” хэмээн ээж нь аргадан дуулах. Аядуу зөөлөн эгшиглэх ээжийнхээ бүүвэйнд ангир үр нь амгалан тайван нойрсоно. Ай даа, бүүвэйн дууны аугаа шидийг анагаах ухаан ч гайхан биширсээр байна.  Цаанаа л нэг уянгалагхан энэ аялгууг сонсоогүй хүн ховор биз ээ.

Өнө эртнээс өдийг хүртэл уламжлагдан ирсэн энэ өвөрмөц дуу нэн эртний улбаатай бөгөөд овог, аймаг үүссэн тэр үетэй холбогддог тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Бүүвэйн дууг яг төдийд үүссэн гэж нотлоогүй боловч, домоглон хэлэлцэх нь олонтой байдаг байна.

 Бүүвэйн дууны гарал үүслийн тухай утга зохиол судлаач Б.Содном

"Бүүвэйн дуу нь монголчуудын амьдралд нэн эрт орж иржээ. Анх үр хүүхдээ гадны муу нөлөөнөөс хамгаалж бүү ай гэж уянгалуулан дуулдаг байсан нь яваандаа бүүвэй болжээ" гэсэн бол бүүвэйн дууны ач холбогдлыг доктор Х.Сампилдэндэв

"Бүүвэйн дуу нь энхрий ялдам үг, уянгат хөг аялгууны хослолоор хүүхдийг хүмүүжүүлэхэд чухал нөлөө бүхий төрөл юм. Гоо зүйн зориулалт давамгайлдаг боловч оюун ухаан, ёс суртахууны хүмүүжилд ихээхэн нөлөөтэй. Хүүхэд орчлонгийн амт шимтийг эхийн сүүгээр эхлэн амталдаг шиг эх хэлнийхээ яруу тансагийг дууны уянгат аялгуутай хосолсон бүүвэйн дуугаар мэдэрдэг” хэмээжээ.

Харин эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, хөдөлмөрийн баатар Л.Түдэв “ Бүүвэйн дуунд уясаж, өссөн хүүхэд, өр нимгэн, сэтгэл зөөлөн, зүрх энэрэнгүй, хүн болдог нь нэгэнт шалгарсан, нотолгоо шаардахгүй үнэн” гэж тодорхойлжээ. .

Бүүвэйн дууг эх үрсийн энэрэхүйн нинжин сэтгэлийн илэрхийлэл хэмээн үзсэн хүн ч байх юм.

“Хорвоо дэлхийд сонссон 
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан 
Ээжийн цагаан уяхан дуу...” хэмээх мөрүүдээс бүүвэйн дуу хүүхдэд асар их хүмүүжил, энэрэл, хайрыг түгээдэг болохыг харж болох юм.

Бүүвэйн дууны ач холбогдлыг тайлбарлавал асар их зүйлийг ярьж болно. Үүнээс “Бүүвэйн дуу сонсоогүй, эхийн ангир уураг амсаагүй хүн хатуу сэтгэлтэй байдаг” гэх хөгшчүүдийн  “онол”-ыг онцлох хэрэгтэй. Мөн “Бүүвэйн дуу сонсож өссөн хүүхэд бүтэн сэтгэлтэй болдог” хэмээх тодорхойлолт ч бас буй. Угаасаа бүүвэйн дуунаас хүний хүмүүжил эхэлдэг гэлцдэг нь ч үнэний хувьтай гэдгийг эрдэмтэд нотолсон хэдэн жишээг дурдъя.

  • Дутуу төрсөн нярайд өдөр бүр бүүвэйн дуу сонсгоход илүү түргэн өсдөг болохыг эрдэмтэд баталжээ.
  • Хэвлийдээ бойжиж буй хүүхдэдээ бүүвэйн дуу байнга аялж өгсөн бүсгүй хүн хүндрэлгүй амарждаг байна.
  • Бүүвэйн дуу аялж буй хүүхдийн зүрхний цохилт хэвийн тогтвортой байдалд ордог тул хэвлий дэх хүүхэд хүчилтөрөгчөөр илүү сайн хангагддаг нь тогтоогджээ. Үүнээс харахад бүүвэйн дуу дуулах нь эх хүүхэд хоёулаа амьсгалын зөв дасгал хийж буй хэлбэр гэнэ.

Ийнхүү бүүвэйн дууны уянгалаг ая, үгийн цэцэлсэн утга, үйл хөдлөлийн жигд хэмнэл, хүүхдийн бяцхан гарт мэдрэгдэх эхийн бие, эхийн уураг сүүний амт бүхэн нэгдэж хүмүүн болохын заяа тэгширдэг ажээ.

Хүмүүн заяаг бүтээх бүсгүйчүүд  минь “Бүүвэйн дуу”-гаа аялж, хатуу орчлонг зөөллөж, хайрын хорвоог аргадацгаая...

Бүү ай, Бүү ай, Бүү ай...Бүүвэй, Бүүвэй, Бүүвэй...

С.Өлзийбаяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 “Хүүхэддээ би симпони сонсгодог” гэж ярих бүсгүйчүүдэд зориулав.



 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөхөө(43.242.243.248) 2017 оны 06 сарын 27

Угаасаа 8-р анги төгссөн, яллагдагч Женко, учраа ч мэдэхгүй ПОП Ганбаатар 2 ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна гэдэг чинь Монгол улс минь яаж доошоо орсоныг харуулж байна л даа.

0  |  0
Судвэрдэнэ(104.206.237.22) 2017 оны 06 сарын 22

Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.

0  |  0
Баянмөнх(93.115.95.205) 2017 оны 06 сарын 22

Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.

0  |  0
Баянмөнхөд(59.153.113.148) 2017 оны 06 сарын 21

Амьдарч чадахгүй ,арчаагүй нам дагасан хөлсний нохой минь одоо тонилоо. Мэдээ болгоны доор мэдрэлтээд байх юм.

0  |  0
Баянмөнх(78.109.23.1) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Баянмөнх(93.115.95.201) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Top