Шуурхай: Монгол Улсын шүүхээс АНУ-ын иргэн Маритад 13 жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

Монгол Улсын 20 гаруй иргэнээс "Уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ" гэх нэрийдлээр 13 тэрбум төгрөг залилсан гэх АНУ-ын Марита гэгчид холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнөөдөр өндөрлөсөн байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4, 166.1.3 дахь хэсэгт зааснаар А.Р.Марита, Ц.Цэдэн нарт, мөн хуулийн тусгай ангийн 260.1 дэх хэсэгт зааснаар Л.Бадарч , мөн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Баяраа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хурал энэ сарын 19-нд эхэлж, гурван өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.

Ингээд шүүхээс, А.Р.Маритад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялын зарим болох хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилээр тогтоожээ. 

Мөн шүүгдэгч У.Цэдэнд  нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ял дээр, мөн хуулийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жилээр тогтоож, шийдвэрлэжээ. Харин  шүүгдэгч Л.Бадарч, Б.Баяраа нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нарантуяа(163.172.212.115) 2017 оны 06 сарын 22

Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.

0  |  0
Мөнхсоёл(128.52.128.105) 2017 оны 06 сарын 22

Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.

0  |  0
төрөөстөрсөнтэрбумта(202.21.103.235) 2017 оны 06 сарын 22

Энхболд төрд тэр дундаа удирдах албан тушаалд 25жил суухдаа юу хиийвээ

0  |  0
Мөнхсоёл(37.220.35.202) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Мөнхсоёл(163.172.136.101) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Top