Эртний гарвалт нутагтаа дөрвөн тахь ирлээ

2017 оны 06 сарын 21

Хулан ,тахийн давхиагаар туулаад барамгүй нутагтай Монголыг ховор амьтад холоос зорьсоор л байгаа. Түүний нэг жишээг мэдээлж байна. Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн талд дөрвөн шинэ тахь зочиллоо.

Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт хамаардаг тэнд  Бүгд Найрамдах  Чех улсын Праг хотын Амьтны хүрээлэнгээс  ийнхүү дөрвөн тахь иржээ. Энэ удаагийн тээвэрлэлт нь тахь эртний гарвалт эх нутагтаа ирээд 25-н жил болж байгаагийн ойтой давхацсан нь онцлог гэнэ.

Тахийн тээвэрлэлтийн ажилд Праг хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек орлогч захирал Яраслов Симак, Олон улсын “Тахь” группийн хүндэт ерөнхийлөгч Томас Фпистерер нар оролцжээ.

Тахь хүлээж авах ёслолын үеэр ГИДЦГ-ын “Б” хэсгийн ахлах мэргэжилтэн Н.Алтансүхийг Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр, Прагын хотын  Амьтны хүрээлэнгийн захирал М.Бобек Ховд аймгийн хүндэт тэмдгээр  шагнажээ.

 

                                                           Ц.Тавилан 

                                                  www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хх(49.0.213.5) 2017 оны 06 сарын 22

сайхан мэдээ байна

0  |  0
Top