БНХАУ дэлхийд 14 сая ажлын байр бий болгосон

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

БНХАУ-ын дарга Си Жиньпин “Манай улсын эдийн засаг 2016 онд дэлхийн өнцөг булан бүрт 14 сая ажлын байр шинээр бий болгосон” гэж мэдэгджээ. Ингэснээрээ тэр америкчуудын “Хятадууд юанийн ханшийг унагаснаар бусад улсын эдийн засагт хохирол учруулж байна” гэсэн зэмлэлийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн бололтой. Конгрессийн гишүүд БНХАУ-ын явуулж буй бодлого АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна гэж баталсаар байгаа юм. Харин Си Жиньпин үүнийг үгүйсгээд америкийн хэрэглэгчид БНХАУ-ын ачаар хямд чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдаж авснаар 600 тэрбум ам.доллар хэмнэсэн гэж хэлсэн байна. Түүнийхээр бол БНХАУ-ын эдийн засгийн өсөлт дэлхий нийтийг хямралаас гарахад эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа аж. Тус улсын импорт энэ онд үлэмж хэмжээгээр нэмэгдэж хагас тэрбум ам.долларт хүрэх боломжтой байгаа аж. БНХАУ ийм маягаар улс орнуудыг дэмжиж байгаа аж. БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 10.3 хувийн өсөлттэй гарсан бөгөөд ирэх онд энэ хурдацаа алдахгүй байх төлөвтэй байгаа юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sara(103.26.195.11) 2017 оны 06 сарын 23

saihan yuaa,buyantai uls yumaa.

0  |  0
Top