Эрдэс баялгийн гэрээнүүдийг ил тод болгоно

2017 оны 06 сарын 23

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн Ажлын алба (ОҮИТБС), Нээлттэй нийгэм форум (ННФ)-ын хооронд 2017 оны 06дугаар сарын 22-ны өдөр эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах,  харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зураг ёслолд нэг талаас УУХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, нөгөө талаас ОҮИТБС-ийн Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон болон ННФ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар гарын үсэг зурж, баталгаажуулан Санамж бичгийг солилцож, тус салбарынхан оролцлоо.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх хүрээнд гэрээний  ил тод байдлыг хангах чиглэлээр Талууд 2014 оноос хамтран ажилласны үр дүнд Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн цахим санг (www.iltodgeree.mn/www.resourcecontracts.mn) байгуулснаа олон нийтэд танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ.   

Энэхүү мэдээллийн санд одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны болон газар, ус ашиглах зэрэг 35 гэрээг байршуулсан ба цаашид Санамж бичгийн дагуу олборлох үйлдвэрлэлийн салбарт байгуулагдсан бүх гэрээг мэдээллийн цахим санд татан байршуулах замаар олон нийтэд ил болгох, гэрээний ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Талууд хамтран ажиллахаар боллоо.

Мэдээллийн цахим сангаар дамжуулан олборлох салбарт байгуулагдсан гэрээг нийтэд ил тод болгож байгаа нь салбарын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, авлига, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэхэд зохих хувь нэмрээ оруулахаас гадна хөрөнгө оруулалтыг татах замаар улс орны эдийн засгийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчирна гэдэгт Талууд итгэлтэй байна.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tbb(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

tegehed erdenet ovoot

0  |  0
Нарантуяа(109.163.234.7) 2017 оны 06 сарын 23

Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн

0  |  0
Мөнхсоёл(166.70.207.2) 2017 оны 06 сарын 23

Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???

0  |  0
Эрдэнэбаатар(162.247.72.7) 2017 оны 06 сарын 23

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Судвэрдэнэ(62.210.37.82) 2017 оны 06 сарын 23

Баттулгаа Үймээндээ бэлдчээд МАН руу чихэх бэлтгэлээ базааж бна уу!оффшоргүйгээ нотолчоод донгос!

0  |  0
Солонго(173.254.216.66) 2017 оны 06 сарын 23

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Солонго(51.15.62.146) 2017 оны 06 сарын 23

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Солонго(77.247.181.165) 2017 оны 06 сарын 23

Top