Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний шинжилгээг шуурхай хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн  “Шар хөтөл” дэх “Мал эмнэлгийн хяналтын цэгийн лабораторид тоног төхөөрөмж суурилуулах” нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан , УМЭҮГ-ын дарга П.Ганхуяг, УМХЕГ-ын ХАА-н хэлтсийн дарга Д.Батжаргал, Дэлхийн банкны ХАА Маркетинг төслийн хамт олон, Глобал Бизнес Линк ХХК-ийн захирал Г.Батцэцэг, НМЭГ-ийн хамт олон оролцов.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, амьд малын  үзлэг шинжилгээг түргэн шуурхай хийж, баталгаажуулалт олгоно. Эмч нарын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн, цаг үеэ олсон, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй хөрөнгө оруулалт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top