Жагсаал, цуглаан, үймээн самуунд оролцохгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 25

УРИАЛГА

Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна. 

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчдын бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ.

Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн тавин хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрх зөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд байдаг. Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна.

Эрхэм хүндэт сонгогчид Та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.176.92) 2017 оны 06 сарын 26

ОДООГИИН ХУРАНДАА НАР Ч ДЭЭ ГАНЦ Л ТАЛЫГ БАРЬЖ АЖИЛДАГ ШҮҮДЭЭ

0  |  0
иргэн(66.181.176.92) 2017 оны 06 сарын 26

телевизуур байсхиигээд л энэ цагдаагиин хурандаа нар мудуулул хиигээп байгаа нь утгагүй байна аюулгүй бөйдлөө хангаад л хөшигнии ард л ажлаа явуулаасжж ил болох үедээ л гарч ирч болдоггүй юм уу ядаж хувь хүн үгээ зөв олж хэлж чадахгүй байна шдээ

0  |  0
Сонгогч(202.9.41.162) 2017 оны 06 сарын 26

С.Ганбаатарыг сонгогдвол МАН-ы их хурал, засгийн газар дэмжихгүй бүх юмыг нь бүтэлгүй болгоно гэхийн ийм дээрээ тулвал М. Энхболд ард түмний эв нэгдлийг хангахгүй гэсэнтэй адил сонсогдоод байхын энэ үг энэ уриа үймээн самуунд уриалсан уриа биш гэж үү? СЕХ мин ээ

0  |  0
Сонгогч(202.9.41.162) 2017 оны 06 сарын 26

С.Ганбаатарыг сонгогдвол МАН-ы их хурал, засгийн газар дэмжихгүй бүх юмыг нь бүтэлгүй болгоно гэхийн ийм дээрээ тулвал М. Энхболд ард түмний эв нэгдлийг хангахгүй гэсэнтэй адил сонсогдоод байхын энэ үг энэ уриа үймээн самуунд уриалсан уриа биш гэж үү? СЕХ мин ээ

0  |  0
Сайхнаа(62.210.129.246) 2017 оны 06 сарын 26

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Сайхнаа(109.163.234.9) 2017 оны 06 сарын 26

оффшорт цэвэр мөнгө гэж бдаггүй. Бүгд нуусан бохир мөнгө Женко Баттулга бизнес хийдэг хүн ч гэсэн 225 сая $ тайлбар хийх хэрэгтэй... .Арай төмөр замаас хуссан мөнгөө аваачаад хийсэн юм биш вайгаа

0  |  0
ulger(103.26.193.249) 2017 оны 06 сарын 25

TSAHIM UNEMLEH UNE TSENEGUI BOLSONII BURUUTAN ZASGIIN GAZAR TAGNUULIIN GAZAR HOERIIN ALI NEG N OOR YU GEJ HELEH VE DEE AA TIIM TOGS YUM GEJ BAIDAGGUI SHINJLEH UHAAN ODOOHONDOO TOGS BISH ZUIR UG BAIDAG

0  |  0
Ard(202.9.40.97) 2017 оны 06 сарын 25

Ta nar luibaraa ali hediine hiichihee yu

0  |  0
зочин(59.153.113.175) 2017 оны 06 сарын 25

хүмүүсээ мэтгэлцээн үзсэн биз дээ ганбаатарт саналаа өгөөрэй баттулга ч гайгүй хүн шдээ 1тэрбум төгрөг ачиж явсан гэж шал худлаа хүн үнэмшихийн аргагүй бүдүүлэг юм харагдаж байна лээ шдээ

0  |  0
Мөнхөө(79.137.79.167) 2017 оны 06 сарын 25

Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн

0  |  0
Болд(176.10.104.243) 2017 оны 06 сарын 25

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
зочин(202.179.25.196) 2017 оны 06 сарын 25

СEХ , Хууль хүчний байгууллага Ард иргэддээ Анхааруулах нь яахав, Наад МАН, АН 2тоол сайн анхааралаа хандуул, Наадуул чинь л Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй Ард иргэдийг Турхирч үймээн самуун дэгдээж магадгүй, Хэрвээ Ард иргэд САНАЛ-ыг Луйвардах юм бол Иргэд олон түмэн Уурлаж хилэгнэж л таараа ш дээ, Хамгийн гол нь Шударга л байх,

0  |  0
Болд(162.243.166.137) 2017 оны 06 сарын 25

Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.

0  |  0
Болд(37.220.35.202) 2017 оны 06 сарын 25

Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.

0  |  0
Бадарч(103.57.92.92) 2017 оны 06 сарын 25

М.Энхболд гарвал Женкогийн багийнхан битгий л үймээн самуун дэгдээж үзээрэй. Түүх давтагдах вий л гэж айж байна. Ялагдлаа хүлээнэ гэдэг бас л том чанар шүү

0  |  0
shilen(103.26.193.249) 2017 оны 06 сарын 25

SHILEN SONGUUL NEMERGUI SANALAA OGCHOOD GARAAD HAHUUL OGSON HUNDEE SANALAA OGCH OORCHLUULCHIHNE

0  |  0
zochin(103.26.193.249) 2017 оны 06 сарын 25

SONGUULIIN HOROO HAR MASHINIIG LUIVARDAJ CHADAHGUI BOLOH TSAG IRNE

0  |  0
xochin(103.26.193.249) 2017 оны 06 сарын 25

DONGUULIIN HOROO CHIN GOL ZEVSEG BOLJ

0  |  0
zichin(103.26.193.249) 2017 оны 06 сарын 25

ENHBOLDIIN SONGUULIIN HOROOTOI UULZSAN NUUTS BICHLEG IL BOLLOO YOUTUBE DEER BAINA ENE UDAAGIIN SONGUULD BULHAI YAVAHIIG HARYA

0  |  0
Top