Хар тамхинд донтвол архины шарталтаас 60 дахин хүчтэй хараат байдал үүсгэдэг

2017 оны 06 сарын 26

Энэ өдөрт

Өнөөдөр 6 дугаар сарын 26-ны өдөр. Энэ өдрийг дэлхий дахинаа “Хар тамхитай тэмцэх өдөр” болгон зарласан байдаг. Дэлхий нийтийг айдас, түгшүүрт автуулж буй энэ буруу зуршил, бизнесийн том мафийн “Хар үүлэн”-д нөмрүүлээгүй улс орон гэж бараг байхгүй биз ээ. Монгол Улсад ч ялгаагүй  хaр тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус наймаа аюулын харанга дэлдсээр байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо жилээр бус сараар өсөж байгаа нь хар тамхины аюул ямар төвшинд хүрснийг бэлэхнээ харуулна.

Хууль бус наймаа, хэрэглээ хүрээгээ тэлсээр хор уршиг нь хүний амь насанд хүрдэг боллоо. Хар тамхи хэрэглэсэн залуус өөрийгөө хянаж чадахгүйгээс болж гэмт хэрэгт холбогдох, түүнчлэн амь насаа хүртэл алдах болов.

Амьдралд дөнгөж хөл тавьсан 18 настай залуу хар тамхины тунг хэтрүүлж хэрэглээд нас барсан тохиолдлыг хэдхэн сарын өмнө бид нүдээрээ харлаа.

Энэ оны эхний гурван сард гарсан энэ төрлийн хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэргийн тоо 57.1 хувь, холбогдогчдын тоо 21 хувиар өссөнийг Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн юм. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэд 2015 онд 27 байснаа 2016 онд 47 болж, бараг хоёр дахин өссөн судалгааг ч танилцуулав. 

Хамгийн аймшигтай нь Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх судалгаагаар хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Хар тамхины эмгэгийг Монголд битгий хэл дэлхийд бүрэн эмчилж чадахгүй, эмчилгээний үр дүн ердөө 3-5 хувь байдаг гэдгийг мэргэжилтнүүд нэгэнтээ нотлоод буй. Хар тамхины хор хөнөөл ийм аюултай бас дийлдэхээргүй байдагт хамгийн том АЙМШИГ нуугдаж байгаа юм. 

Нэгэнт  донтсон хүмүүсийг эмчлэх боломжгүйгээс хойш хэрэглэхээс урьдчилан сэргийлэх нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгдүгээр ажил гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймээс хар тамхины эсрэг урьчилан сэргийлэх ажлыг шат, шатандаа анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлэх хэрэгтэй.

Хар тамхины хор хөнөөл

  • Хар тамхины хэрэг хамгийн нууцаар оршдог. Энэ хэргийн талаар ямар нэгэн субъект мэдэгддэггүй, мэдээлэл өгдөггүйгээрээ онцлог. Манай улсад илрүүлэлтийн тоо өсөж байгаа. Тэгэхээр үйлдэгдэж байгаа хэргийн тоо өсөж байна гэсэн үг. Холбогдож байгаа хүмүүсийн олонх нь залуус. Залуус олноороо энэ хэрэгт холбогдож байна гэдэг нь Монгол Улсын ирээдүйд нөлөөлж байна гэсэн үг. 
  • Хар тамхи, мансууруулах төрлийн эмгэгт долоон бүлэг, нэг бүлэгт 32 зүйлийн өвчин эмгэг багтдаг. Тухайлбал, мансууруулах бодисыг тодорхой хугацаанд хэрэглэсний дараа, магадгүй анхны удаагийн хэрэглээгээр ч хараат байдалд орж болдог, бие организмын хараат байдалд ордог, тухайн хүний зан төрхөд өөрчлөлт өгдөг хэрэглээ байдаг. Ийм хэрэглээ үүсэж эхэлбэл донтох эмгэг гэж үздэг.
  • Хар тамхинд донтвол архины шарталтаас 60 дахин хүчтэй хараат байдал үүсгэдэг. Хар тамхи хүний биеийн бүх эрхтэнийг гэмтээдэг.

Хар тамхины эсрэг хятадууд ингэж тэмцэж байна

БНХАУ хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй хийх тэмцлээ өргөжүүлж байна. Хятадын Ардын Дээд шүүх, Баруун өмнөдийн Хууль зүйн их сургууль, Үханийн их сургуультай хамтран ”Мансууруулах бодисын асуудлыг зохицуулах судалгааны төв”, ”Мансууруулах бодис наймаалах гэмт хэргийг судлах төв” байгуулж байна хэмээн Хятадын Олон улсын ралио мэдээллээ. Хятадын Ардын дээд шүүхийн мэдээгээр 2012-2016 онд Хятадын шүүхүүд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 540 мянган гэмт хэрэгт хавтаст хэрэг үүсгэж, 500 мянга хэргийг нь шийдэн ял оноожээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг Ардын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийг шүүн таслах хэлтсийг байгуулж, энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн өндөр ял оноох бодлогыг баримтлан ажиллаж байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батцэцэг(89.234.157.254) 2017 оны 06 сарын 26

Бүхэл бүтэн оффшор бүтэц нь хөдлөшгүй баримтаар нотлогдоод байхад, Мөнгө тараахаар явсан машин нь баригдчихаад байхад, Эрлийз хүүхдүүдтэй мөртлөө цус ярьж талцуулсаар байхад нь, Хэдэн хүүхдүүд нь хар тамхичин гэдгийг мэдсээр байж, Төмөр замын мөнгө идсэнийг улс даяаараа мэдсээр байхад би Баттулгыг дэмжиж чадахгүй. Миний сонгол эвтэй Монгол

0  |  0
Зочин(37.218.240.80) 2017 оны 06 сарын 26

Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа

0  |  0
Гэрлээ(109.163.234.2) 2017 оны 06 сарын 26

Би Энхболдод саналаа өгсөн. Учир нь би өнчрөл хагацал ямар байдгыг мэддэг учираас, гэр бүлээ хаяж явах ёс зүй ямар хүнээс гардагыг мэддэг учираас, ийм амьдарлыг мэдэх учираас гуравын гурван гэр бүл самарсан Х. Баттулгад саналаа өгч чадахгүй

0  |  0
Чимдээ(109.163.234.7) 2017 оны 06 сарын 26

Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.

0  |  0
Ариунаа(65.19.167.130) 2017 оны 06 сарын 26

Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн

0  |  0
Чимдээ(93.115.95.204) 2017 оны 06 сарын 26

Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.

0  |  0
Санамж(66.181.179.145) 2017 оны 06 сарын 26

Газар дээр нь буудаж устгах хэрэгтэй шд

0  |  0
mgl(103.10.20.58) 2017 оны 06 сарын 26

eruusuu l tsaazaar avah ni zuv baih.

0  |  0
Top