”Говь” компанийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ

2017 оны 06 сарын 26

Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс  “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ.

Галын мэдээ монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна  гэсэн үг. Говь бол  1700 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, 160 мянган малчин өрхөөс жилд 750 мянган тн түүхий ноолуур худалдан авч боловсруулдаг, улсад жилд 13 тэрбум төгрөгийн татвар төлдөг, Монголыг дэлхийд сурталчилдаг үндэсний брэнд, манай улсын шилдэг аж ахуйн нэгж билээ. Ийм ч учраас Засгийн газар "Говь" ХК-даа дэмжлэг үзүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан  Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлж,  монголчууд  гар сэтгэл нийлж, хамтарч ажиллавэл эрсдэлийг богино хугацаанд давах боломж байна гэдгийг энэ үйл явц харуулж байна гэлээ.

“Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон маань цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрлээ. Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан талархал  илэрхийллээ. Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэлээ. 

Хөгжлийн банкнаас авсан зээлийн хугацааг сунгах тал дээр Засгийн газар дэмжиж байгаа. Гал гарсан тэр шөнө Ерөнхий сайд онцгойгийнхонтой холбогдож, үүрэг даалгавар өгч байсан төдийгүй өнөөдрийг хүртэл манай асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна гэж Ц.Баатарсайхан захирал энэ үеэр хэллээ.

“Говь  шатлаа” гэсэн мэдээллийг нийт монголчууд сэтгэл зовж хүлээж авсан. Манай хамт олон нийт ард түмэндээ талархаж байгаа. Үйлдвэрээ хурдан хугацаанд засварлаж ашиглалтад оруулснаа монголчууддаа барьж буй бэлэг гэж бодож байгаа. Бид улам хичээж ажиллана” гэж компанийн хамт олон хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимдээ(138.197.207.243) 2017 оны 06 сарын 26

Бүхэл бүтэн оффшор бүтэц нь хөдлөшгүй баримтаар нотлогдоод байхад, Мөнгө тараахаар явсан машин нь баригдчихаад байхад, Эрлийз хүүхдүүдтэй мөртлөө цус ярьж талцуулсаар байхад нь, Хэдэн хүүхдүүд нь хар тамхичин гэдгийг мэдсээр байж, Төмөр замын мөнгө идсэнийг улс даяаараа мэдсээр байхад би Баттулгыг дэмжиж чадахгүй. Миний сонгол эвтэй Монгол

0  |  0
Чимдээ(212.21.66.6) 2017 оны 06 сарын 26

Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа

0  |  0
Саруул(144.217.161.119) 2017 оны 06 сарын 26

Би Энхболдод саналаа өгсөн. Учир нь би өнчрөл хагацал ямар байдгыг мэддэг учираас, гэр бүлээ хаяж явах ёс зүй ямар хүнээс гардагыг мэддэг учираас, ийм амьдарлыг мэдэх учираас гуравын гурван гэр бүл самарсан Х. Баттулгад саналаа өгч чадахгүй

0  |  0
Сайхнаа(163.172.67.180) 2017 оны 06 сарын 26

Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.

0  |  0
Батцэцэг(144.217.161.119) 2017 оны 06 сарын 26

Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн

0  |  0
Гэрлээ(109.163.234.5) 2017 оны 06 сарын 26

Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.

0  |  0
Top