Гадаад дахь Монгол иргэдийн саналыг өнөөдөр тоолно

2017 оны 06 сарын 26

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах үйл ажиллагааг СЕХ-ноос гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 10,11-ний өдрүүдэд гадаадад байгаа иргэдийн саналыг авсан билээ. Улмаар өччигдөр зөөврийн хайрцгаар санах ажиллагааг зохион байгуулж, өнөдөр бүх нийтийн саналыг албан ёсоор авч эхлээд байна.Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байсан юм. Өнөөдөр хилийн чанадад саналаа өсгөн иргэдийн саналыг автомат системээр уншуулж, тоолох үйл ажиллагааг зохион байгуулна.

Санал тоолох үйл явцад ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар байлцаж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргах юм.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
undes(103.26.193.249) 2017 оны 06 сарын 26

ENE ZUUN BOL PEODALIIN ZUUN SHINJLEH UHAAN N TOGS HOGJOOGUI UURHAIN NOOTSIIG TAAJ TOOTSDOG

0  |  0
Top