Хүүхдүүдийг дарсны үйлдвэрээр аялуулсан зуслангийн захирлыг Ерөнхийлөгч В.Путин хатуухан шүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 26

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг сайн удирдагч гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Саяхан тэрбээр нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөхдөө шүхэр барилгүй харуулын цэрэгтэй адил бороонд норно гэсэн нь олон ч хүний анхаарлыг татсан.

Тэгвэл Ерөнхийлөгч В.Путин архины эсрэг хатуу бодлого баримталдаг нэгэн ажээ. Үүний нотолгоог В.Путины олон улсын хүүхдийн зуслан “Артек”-т айлчлах үеэр болсон ярианаас харж болно. Түүний зусланд айлчлахад “Артек” зуслангийн удирдлагууд амрагч хүүхдүүдийг Массандрт байх дарсны үйлдвэр рүү танилцуулах аялал хийхээр авч явжээ. В.Путин энэ тухай сонсоод ихэд гайхаж зуслангийн захирал Алексей Каспржакаас тодруулж асуусан байна. Захирал ч өөрийгөө зөвтгөхийг оролдож “Энэ бол манай зуслангийн эртний уламжлал байгаа юм. Өмнөх ээлжийн үеэр Артект 1945 оны тавдугаар сарын 9-нд энд амарч байсан ахмадд настан ирсэн. 87 настай ахмад тэрээр 1945 оны тавдугаар сарын 9-нийг ялалтын баяр гэдгээр биш, манай энд цагаан дарс анх удаа амсч үзсэн өдөр гэдгээр дурсдаг хэмээн бидэнд ярьсан юм. Үүнээс үүдэн хүүхдүүдийг аялуулсан" гэх мэтээр тайлбарлажээ.  Харин Ерөнхийлөгч үгийг нь таслан “Сонс Алексей, хүүхдүүдэд кисель, тараг илүү хэрэгтэй. Харин тэр дарсаа чи өөрөө хэрэглэ” хэмээсэн байна. Харин зуслангийн дарга бид хэрэглэдгүй гэхэд Путин та нар дарсаа үнэрлэдэг юм уу" хэмээн хатуухан зэмлэжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.119.192) 2017 оны 06 сарын 26

Путин

0  |  0
buyn(59.153.113.91) 2017 оны 06 сарын 26

ter darga yamar teneg tm uuruusduu hergelgui baij usvur nasnii huuhduuded surtaljilaad baihda yahavdee .

0  |  0
Top