Айл бүр ногоон байгууламжтай гайхамшигт барилга

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

“Ногоон орчин”-д амарна гэдэг том хотын иргэдээс ихээхэн бэл бэнчин шаарддаг хэрэгцээ билээ. Элсэн цөлөөс ийм орчныг хайна гэдэг бүүр ч хэцүү, бараг боломжгүй зүйлийг хүссэнтэй ялгаагүй гэж үзэх хүмүүс ч байж болох юм.  Тэгвэл Испанийн Nаbito Architects барилгын зураг төслийн компани энэ бэрхшээлийг шийдэж чаджээ. Тэд Арабын Нэгдсэн Эмират улсын захиалгаар тэнгэр ногоон орчин бүхий тэнгэр баганадсан барилгын зураг төслийг бэлэн болгосон байна. Энэ байшингийн оршин суугч бүр амьдрах өрөөнөөсөө хэд дахин  их хэмжээний талбай эзэмших боломжтой аж. Талбай нь мэдээж мод бут зэрэг ногоон байгууламжтай. Энэхүү өвөрмөц шийдэлтэй барилга ойрын ирээдүйд бодит ажил болох юм байна.  


 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top