Австрийн такси онгоц орлох болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Австрийн таксины жолооч нар ажилгүй болоод байгаа агаарын тээврийн салбарыг орлохоор шийджээ. Үнэ ханшаа ч тогтоосон байна. Тэднийг хөлслөхөд 500-10.000 евро шаардлагатай. Венагаас Парис ороход (ойролцоогоор 1000 км) 500 евро бол Норвегийн Осло хүргүүлэхэд 10.000 евро гэнэ. Үнэ зорчигчийн хэр үйлчилгээ авахаас шалтгаалан нэмэгдэж хасагдах гэнэ. Жишээ нь шөнөдөө зоид буудалд хонож болох бөгөөд эсвэл нөөц жолооч аван өдөр шөнөгүй давхиж ч болох юм байна. Үүнээс гадна зарим фирм тухайн явж байгаа орныхоо тарифаар төлөх уян хатан үйлчилгээг санал болгоод байгаа аж. Ингэвэл Осло ороход 4000 орчим евро болох аж.

Хойд хөршийн таксины жолооч нар ч ийм ажил хийж эхлээд байгаа бөгөөд Шерметьево нисэх буудлаас ОХУ-ын дурын хязгаар, жишээлбэл, Брест ороход 40 мянган рубль болж байгаа гэнэ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top